АПУ компани Монголын хамгийн анхны NFT бүтээгдэхүүн болох ТЭРЭЛЖ СЭЛЭНГЭ limited edition зах зээлд гаргалаа.
Технологид суурилсан, дахин давтагдашгүй гэх NFT бүтээл нь бид бүхний амьдралд хэдийн танил болсон зүйл билээ. Бид өнөөдөр мөнгөөр худалдаж авч болдоггүй ч, NFT -ээр дамжуулан өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй, онц содон хэрэглээнүүдийг эдэлж чадаж байна.
Комюнити, хүн хоорондын харилцаа болоод та бидний эдэлж хэрэглэгдэж байгаа юм бүхэн дижитал хэлбэр лүү шилжиж байгаа өнөө үед NFT нь бид бүхний нэрийн хуудас болж буйд гайхах зүйлгүй болжээ.
Өдгөө 850.6 сая америк доллароор үнэлэгдээд буй энэхүү томоохон ертөнцөд салбар бүрийн топ брэндүүд болох Tiffany & CO, Nike, Starbucks, Heineken зэрэг нэрлээд дуусахааргүй олон дэлхийн том брэндүүд NFT ертөнцөд нэвтэрч, цаашлаад NFT-тэй хамтарсан бүтээгдэхүүнээ өөрсдийн зах зээлдээ гаргаад байгаа юм.
Хийсвэр ба бодит ертөнцийн уулзвар дээр бүтсэн NFT бүтээгдэхүүн ч бас бидний хувьд тийм ч холын зогсоол биш бололтой.
Монголын хамгийн том NFT маркетплайс болох MongolNFT болон үндэсний ууган үйлдвэр АПУ компаний хамтын ажлын хүрээнд "Terelj Selenge NFT" нь гараад багагүй хугацааг ардаа үдээд байгаа бөгөөд, өнөөдөр АПУ компани хосгүй жор орц , эмийн ургамлын хандмалаар уламжлал шинэчлэлийг хослуулан хамгийн анхны "NFT SOFT DRINK" болох Limited edition Terelj, Selenge -ийг зах зээлд гаргаж буйг дуулгахад таатай байна.
Энэхүү NFT бүтээгдэхүүн нь нийт хэрэглэгчид , NFT эзэмшигчид болоод The Wolves community гишүүддээ хүрэхэд хэдийн бэлэн болоод байна. "Terelj Selenge" Limited edition NFT бүтээгдэхүүнийг та бүх сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!