ХААН Банк 2021 оны 10-р сараас үндэсний төлбөрийн ₮ картууддаа өндөр нууцлал бүхий “EMV” чип технологийг нэвтрүүлээд буй билээ. Уг технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал бүрэн хамгаалагдаж, картын мэдээлэл хуулбарлах, алдагдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Хэрэв эрхэм харилцагч та үндэсний төлбөрийн ₮ карт буюу туузан карт ашигладаг бол 2024 оны 1-р сард хугацаа нь дуусах тул өндөр нууцлал бүхий хамгаалалттай “EMV” чиптэй картаар солиулан авахыг зөвлөж байна.
Та доорх сувгуудаас аль нэгийг сонгон картаа захиалж, хүссэн хаягаараа шуудангаар үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.
Эрхэм харилцагч та Khan Bank аппликэйшн ашиглан карт захиалах бол ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу. Харин КИОСК машинаар үйлчлүүлэн карт захиалах бол ЭНД дарж заавартай танилцаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!