Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/09-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Нийтийн эзэмшлийн газрыг хууль бусаар олгосон Засаг дарга нараас алдагдсан боломжоо нэхэмжилж, шүүхэд хандана

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 6 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан. Тэгвэл энэ удаа төсвийн орлого давж биелснээр зохицуулах тодотгол хийх гэж байна. Хагас жилд 1.1 их наяд төгрөгөөр төсөв давж биелсэн нь энэ хэмжээний далд эдийн засаг ил болсон гэсэн үг.

Давж биелсэн энэхүү төсвийг дараах зүйлд зарцуулна. Үүнд: 

  • Нийслэлийн түгжрэлийг шийдвэрлэх холбоос замын бүтээн байгуулалтад зарцуулна. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг хууль бусаар олгосон үе үеийн Засаг дарга нарыг ил болгож, алдагдсан боломжоо нэхэмжлэхээр шүүхэд хандах болно. Өнгөрсөн хугацаанд нийслэлд 1,213 километр авто зам тавьсан боловч, дийлэнх нь хоорондоо холбогдоогүй. Засгийн газраас эдгээр мухардсан замыг тойрог болгох хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэнэ.
  • Сэлбэ, Туул гол орчмын иж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжийг энэхүү төсвийн тодотголоор хийнэ. Нийслэлийн удирдлагууд олон улсын стандартад нийцсэн, иргэндээ ээлтэй хот төлөвлөлтийг олон улсын мэргэжлийн багаар хийлгэхэд санаачилгатай, шуурхай ажиллах ёстой гэдгийг энд сануулъя. 
  • Төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчилнө. Төрийн албан хаагч өндөр ёсзүйтэй, мэдлэг боловсролтой байх асуудлыг энэхүү төсвийн тодотголоор эхлүүлнэ. 560 гаруй салангид тогтолцоог уялдуулж, цалингийн ялгаатай байдлыг цэгцэлнэ. Ингэхдээ цалингийн шатлалыг 42 суурь системд шилжүүлэн жил бүр инфляцтай уялдуулан цалин нэмдэг байх тогтолцоог тусгасан. Салбар бүхэн өөр өөрийн хуулиар цалингаа тогтоосноор манай улсын цалингийн нэгдсэн тогтолцоо алдагдаж, Нийгмийн даатгалын сан дампуурлын ирмэгт хүрсэн байна.
  • Тэтгэврийг зөрүүг арилгаж, инфляцын түвшинтэй уялдуулан нийт тэтгэврийг хэмжээг 10 хувиар нэмэгдүүлнэ. 2000 оноос өмнө суурь цалин бага байх үед тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг шийдвэрлэнэ. Мөн ахмад настан бол тэтгэвэр авагч гэсэн ойлголтыг өөрчилж, мэдлэг туршлагаа залуу үедээ өвлүүлэх ажлыг дэмжиж, хууль эрх зүйн цогц шинэчлэлийг хийнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг дэмжиж ажиллана. Ингэхдээ Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлагийг тухайн иргэн өөрөө удирдах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийг 325,000 төгрөг, түүнийг асарч байгаа хүнд олгох тэтгэмжийг 255,000 төгрөг болгоно.
  • Хүсэлт гаргасан хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохоор болсон. Цаашид хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, байгалийн баялгийг тэгш хүртээх суурь зарчмыг мөрдөнө. Мөн хүүхэд хамгааллын хуулийг шинэчилнэ" хэмээв. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/246491691333024