Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг ухуулагчийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50%-аас хэтрэхгүй болгож, багасгасан"

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлж, асуулт асуув. 

Тэрбээр "2008 оноос хойш дөрвөн удаа УИХ-д нэр дэвшиж өрсөлдөж байна. Ингэх болгонд Сонгуулийн хууль өөрчлөгддөг. Байнга өөрчлөгддөг болохоор амаргүй байдал бий болгодог. УИХ-ын сонгууль явагдсан хууль нь орон нутгийн сонгуулийг явуулахад адилхан хэрэглэгддэг байх ёстой. Мөн томсгосон тойргоор явж байгаа бол ухуулагч хэрэггүй. Жижиг тойргоор явах бол ухуулагч хэрэгтэй болно. Ухуулагч орж байгаа бол жижиг тойрог руу шилжинэ гэж ойлгох уу. Хамгийн их зардал ухуулагч дээр явагддаг тул болгоомжтой хандах хэрэгтэй" гэлээ. 

Асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хариулахдаа “Хууль санаачлагчид ухуулагчдын тоог оруулж ирсэн хэмжээнд нь байгаа. Өмнө нь улсын хэмжээнд 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэх хэлбэрээр явж байгаа. Хууль санаачлагчид үүнийг ялгаварласан байдал оруулж ирсэн.

Нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг, сум багт 200 сонгогч тутамд нэг ухуулагч гэсэн санал оруулж ирсэн.

Ухуулагчийн тоо буурч байгаа учраас зардал буурна гэж үзэж байгаа. Ажлын хэсэг дээр ярилцаад зардлыг бууруулах нь зөв гэж үзсэн. Нэг ухуулагчийн зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй гэх үг байсныг 50 хувиас хэтрэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл нэг ухуулагчийн зардлыг багасгасан” гэв.