Хан-Уул дүүргийн прокурорын газраас таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийг нь хөнөөхийг завдаж, хамт явсан дүүгийнх нь амийг хохироосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
Тодруулбал иргэн Л.Б нь 2023 оны гуравдугаар сарын 28-ны өдөр таксигаар үйлчлүүлж байхдаа тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Б-ийн хоолойг хэрчиж хөнөөн, улмаар тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогчийн үеэл ах болох Б.Г-ыг мэс барин хөөж хөнөөхөөр завдсан хэрэг гарсан.
Прокуророос уг хэрэгт 2023 оны тавдугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2.6 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Л.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 20 жилийн хорих ял оногдуулж, ялыг хаалттай хорих/чанга дэглэмтэй/ байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|