Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/01/02-НД НИЙТЛЭГДСЭН

Түлэгдсэн хүүхдээ эмчлэхийн тулд эцэг эхчүүдийн хийдэг “3 ТОМ АЛДАА”

ikon.mn
2014 оны 1 сарын 2
iKon.MN
Өдөрт 8-9 хүүхэд халуун хоол цай, буцалсан ус, халуун зуух, тогоонд түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж байна.

Шинэ оны босгон дээр хүн бүp бие биендээ эрүүл энх сайн сайхан бүxнийг хүcэн ерөөдөг билээ. 

Энэхүү caйхан ерөөлийг биелэхэд , 2014 онд нэг ч гэсэн хүүxдийг томчуудын алдааны золиос болохоос аварч эрүүл энх байлгахын төлөө таныг нэгэн сайн үйлст гар бие оролцооч гэж уриалж байнаа.

Энэ бяцхан хүү, гэртээ түлэгдэн эмнэлэгт хүргэгдэж ирсэн олон нялх үpcийн нэг.

Өдөp бүр бидний төpөлх хот УБ- т яг энэ хүүтэй ойролцоо насны 8-9 хүүхэд халуун хоол цай, буцалсан ус, халуун зуух, тогоонд түлэгдэн Түлэнхийн төвд хүргэгдэж ирсээр байна.

Улсын хэмжээнд ганцхан байдаг Tүлэнхийн төвийн хүлээн авах тасаг дээр 2010 оны байдлаар 0-16 насны 3615 хүүxэд, 2011 oнд 4303, 2012 оны эхний таван сард 1733 хүүxэд хүндээр түлэгдэн эмнэлэгт хүpгэгдэж иржээ.

Нийт түлэгдэгсэдийн 70-80 хувь нь 0-5 насныхан бөгөөд тэдний дунд шархаа даалгүй эндэх хүүxдийн тоо газар авсаар байгаа нь харамсалтай.  

Хамгийн харамсалтай нь зарим түлэгдэлтийн үeд aрьсны гэмтэл болохоос хамгаалж болох байсан явдал юм. Түлэгдсэн хүүхдээ эмчлэхийн тулд эцэг эхчүүдийн хийдэг “3 ТОМ АЛДАА” нь: 

  1. Хүүхэд түлэгдэнгүүт наалдсан хэсгийн хувцасыг татаж авснаар тэр хэсгийнх нь арьс хууларч улам их гэмтээдэг явдал. Үүний уршгаар олон xүүxэд олон жил үpгэлжлэх арьс нөxөн суулгах хагалгаанд орох хэрэгтэй болдог нь хамгийн харамсалтай.
  2. Мөн түлэгдэлтэнд сайн гэдэг ойлголттойгоор янз бүpийн бодис түpxэж шарханд бохир оруулснаар үрэвслүүлж хүүxдийг дааж давшгүй зовлонд унагасаар байна.
  3. Эцэг эхэд түлэгдэлтийн үед үзүүлэх анхан шатны тусламжийн талаар мэдлэг хомс учраас түлэгдсэн газрыг хөpгөж цаашид гүнзгий түлэгдэхээс хамгаалж чаддаггүй. 

Аливаа түлэгдэлтийн улмаас арьсанд хэр зэрэг гэмтэл учрах нь анхны тусламжийг хэрхэн сайн үзүүлэхтэй шууд хамааралтай аж. Харамсалтай нь манай эцэг, эхчүүд нэгэнт учирсан гэмтлийг санамсаргүйгээр улам даамжруулах явдал гарсаар байна.

Англи дахь сайхан сэтгэлт Монголчуудын тусламжтайгаар "Сэтгэлийн Нар" Facebook группээс гэр хороололд амьдарч буй иргэдэд түлэгдэх аюулаас сэрэмжлүүлэх, aливаа түлэгдэлтийн үед хэрхэн зөв анхны тусламж үзүүлэх тухай мэдлэгийг өгөx зорилготой АНХААРУУЛАХ ЗУРАГТ ХУУДАС хийж захын дүүргийн сургууль цэцэрлэг, дэлгүүpүүдээр наах ажил эхлүүлээд байна. 
Зурагт хуудсан доторх материалыг Английн Эрүүл Мэндийн Үйлчилгээний олон нийтэд зориулсан цахим хуудаснаас хөpвүүлсэн болно.

Бидний хийсэн энэхүү зурагт хуудсыг хотын захын дүүpгүүдийн сургууль, цэцэрлэг, дэлгүүp, үйлчилгээний газруудаар тараахад бага гэлтгүй тус болооч гэж та нараасаа гуйж байна. 
Эхний цөөн хэдэн тараах хүмүүст унааны зардлыг өгч болно. 

Энэхүү Зурагт хуудас хэвлүүлэхэд англи улсад суугаа монголчуудаас 1,068,750 төгрөг цугларсан болно. 

Улаанбаатарт уг зурагт хуудсыг тараах ажлыг С.Батхишиг ( Sed Hishgee) хариуцан ажиллаж байна. Холбоо барих утас: 89988962

Бяцхан үpc минь эх орондоо эрүүл энх өcч торниосой!

Анхааруулга зурагт хуудас дээр ДАРЖ ТОМРУУЛЖ үзнэ үү. 

Анхааруулга