Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зандан: Шүүхийн шийдвэр удаашралтайгаас гадна шударгаар гардаггүй гэж бизнес эрхлэгчид гомдоллож хэлдэг

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Европ, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас худалдаа, хөрөнгө оруулалтын орчны талаар тайлбар гарсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

Европ, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Клартже Генбрюгге “Манай байгууллага бодлогын чиглэлээр голчлон үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах тал дээр төр засагт дуу хоолойгоо хүргэдэг. Ингэхдээ гишүүн байгууллагуудын саналыг сонсож, тулгарч буй асуудлын талаарх мэдээлэл цуглуулдаг. Нийт зургаан ажлын хэсэг салбараар нь мэдээлэл цуглуулдаг” хэмээв. 

Тайлангийн талаар Европ, Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандан хэлэхдээ "Монгол Улсын эдийн засаг сайн байх буюу 4-7 хувь өсөх хандлагатай байгааг шинжээчид үзсэн гэж хөрөнгө оруулагчдын зүгээс хэлж байгаа.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хувьд уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийх боломж байна. Гэхдээ ганц хууль баталлаа гээд хангалттай биш юм. Монгол Улс хөрөнгө оруулагчдыг татахаас өмнө "гэр"-ээ засах олон асуудал бий. Авлига, санхүүгийн хүртээмжгүй байдал, инфляц, мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, төрийн албаны хүнд суртал, дэд бүтэц, татвар зэрэг ойлгомжгүй асуудлууд байсаар байна. Тухайлбал шүүхийн тогтолцоог онцолмоор байна. Шүүхээр хэрэг шийдвэрлүүлэхэд процесс маш удаан буюу дунджаар 6.2 жил явж байж хэргийг шийдвэрлүүлж байна гэх статистикийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас гаргасан байсан.

Шүүхийн шийдвэр удаашрахаас гадна шударгаар гардаггүй гэж бизнес эрхлэгчид гомдоллож хэлдэг. Энэ нь танил тал, авлига харах, албан тушаалтанд нөлөөлөх гэж оролцох гэх мэт шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх гэж оролдох асуудлууд байдаг гэдгийг бизнес эрхлэгчид хэлж байгаа.

Бусад тулгамдаж буй асуудлаас харвал,

  1. Шүүхийн тогтолцоог урвуугаар ашиглах тогтолцоо их байдаг тул хөшүүрэг хэрэгтэй байна.
  2. Мөн бизнесийн хэрэг хянан шийдвэрлэх мэргэшсэн шүүх ажиллуулах саналтай байна.  
  3. Ашигт малтмалын зөвшөөрлийг компани хооронд борлуулахад татвар ойлгомжгүй тавигддаг. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэхэд Татварын алба үнэлгээгээ гурван янзаар тавьдаг нь асуудалтай. Үүнийг наг аргаар эсвэл гэрээний үнээр шилжүүлдэг болгох нь зөв.
  4. Хайгуулын компаниудын татварыг цэвэр ашиг гэхээс илүү бохир ашгаас татвар тооцдог систем манай улсад ажиллаад байгаа болохоор хөрөнгө оруулалтыг татахад саад болж байна" гэлээ.