Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 17 систем бусдын илгээсэн нүцгэн зураг, бичлэгийг үзүүлэхээсээ өмнө анхааруулдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 6 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Apple компани зөөврийн төхөөрөмжүүдэд зориулсан үйлдлийн системийнхээ 17 дахь хувилбарыг танилцуулсан билээ.

Ирэх намар зах зээлд албан ёсоор нэвтрэх iOS 17 хувилбар хэд хэдэн шинэ боломжоор баяжиж байгааг энэ үеэр мэдээлсэн юм.

Тэдгээрийн нэг нь Sensitive Content Warning дэд систем юм байна.

Энэ нь iPhone, iPad хэрэглэгчдийг өөрийн хүсээгүй зураг, дүрс үзэхээс сэргийлэх зорилготой юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэн нүцгэн биеийн зураг, дүрс илгээвэл iOS 17 систем шууд харуулалгүй, урьдчилан анхааруулж, сонголт өгөх ажээ.

Ингэснээр хүсээгүй зураг, дүрс үзэж, сэтгэл зүйн дайралт халдлагад өртөхөөс өөрийгөө хамгаалах боломжтой болж байна.

Гэхдээ зураг, дүрсийн агуулгыг таних үйл явц зөвхөн хэрэглэгчийн төхөөрөмж дээр явагдах тул хүмүүс хоорондын харилцааны нууцад дундаас нь халдах боломжгүй байхыг Apple компани тайлбарлажээ.

Тус компани iOS 17 системтэй цуг бодит болон хийсвэр орчныг хослуулан ажиллах боломжтой Vision Pro зүүдэг төхөөрөмж болон 15 инчийн дэлгэцтэй MacBook Air зөөврийн компьютер зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан юм.

 

Эх сурвалж: Tech Insider

 

Зураг
13 | 16 | 16 цаг