Байр, орон сууц худалдан авах эсвэл зарж борлуулна гэдэг бидний амьдралд тохиох цөөн бөгөөд нэн чухал шийдвэрүүдийн нэг билээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд үд хөдлөх хөрөнгийн салбар хөгжиж, илүү олон сонголт бий болж байгаа учир байр, орон сууцаа зарж борлуулахад худалдан авагч олдохгүй удах, хүссэн үнээрээ зарж чадахгүй байх гэх мэт асуудлууд тулгардаг. Үүний хамгийн том шалтгаан нь худалдан авагчдын хүсэл, сонирхлыг ойлгож, анзаарахгүй байх явдал юм.
Тиймээс энэхүү нийтлэлээр хүмүүс байр худалдан авахдаа чухалчлан анхаардаг зүйлсийг хүргэж байна. Ингэхдээ байршил, барилгын хийц зэрэг өөрчлөх боломжгүй зүйлс бус байраа борлуулах гэж хүн бүрийн хийж болох зүйлсийг сонголоо. Багахан хэмжээний зардал болон хөдөлмөр зарцуулж байраа сайжруулснаар эсвэл сонирхож буй хүмүүст онцгойлон ярих зүйлсээ өөрчилснөөр байр, орон сууцаа хурдан бөгөөд хүссэн үнээр борлуулах боломж бүрдэх юм.
Нийт худалдан авагчдын 87 хувь нь хувцасны өрөө хүсдэг.
Сүүлийн үед хүмүүс өмсөх хувцас, өөрийгөө илэрхийлэх загвартаа ихэд анхаардаг болсон учир тусгайлсан хувцасны өрөөтэй байх нь цэвэр, цэмцгэр амьдралын хэв маягийг эрхэмлэгч энэ төрлийн хүмүүст ихэд таалагддаг аж.
Мөн угаалгын машин суурилуулах, тэр хэсгийн ханыг ус, чийгийн хамгаалалттай будгаар будах, хувцас хийхэд зориулсан шүүгээ, сав, индүүдэх тавцан зэргийг байршуулах нь худалдан авагчдыг ихэд татах болно.
Нийт худалдан авагчдын 81 хувь нь тагт хүсдэг.
Ялангуяа Улаанбаатар хот шиг гадаа сууж, агаарлах зай, талбай хомс энэ үед худалдан авагчид агаарлах боломжтой тагтыг ихээр хүсдэг байна. Тиймээс таны борлуулах гэж буй байр, орон сууцны тагт нь цементэн шалтай, төмөр хашилттай байгаа бол бага зэрэг хөрөнгө, цаг хугацаа зарцуулж хүн суухад тухтай болгоорой. Тагт зүгээр л хэрэглэхгүй зүйлсээ хураадаг агуулах биш, хүний амьдралын салшгүй нэг хэсэг болоод байна.
Худалдан авагчдын 50 хувь нь гэрээсээ ажиллахыг хүсдэг. Цар тахал болон технологийн дэвшлийн нөлөөгөөр зайнаас болон цахим ертөнцөд ажиллах хүний тоо нэмэгдсэн билээ. Энэ төрлийн хүмүүст байр, орон сууц нь зөвхөн амьдрахад ая тухтай бус ажиллахад ч гэсэн тухтай байх нь худалдан авалтын шийдвэр гаргахад хамгийн ихээр нөлөөлдөг байна. Иймд байрныхаа нэг буланг оффис мэтээр тохижуулах эсвэл оффис болгох боломжтой гэдгийг нь тайлбарлан ойлгуулах нь борлуулалтад сайнаар нөлөөлөх юм.
Эрчим хүчний хэмнэлттэй байр хүсдэг: Байгалийн гэрлийг сайн нэвтрүүлэх саруулхан цонх, хэрэглээ сайтай хөшиг, улайсдаг чийдэн бус эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэгтэй байх нь хүмүүст ихэд таалагдах болно.
Бүрэн бүтэн, эмх цэгцтэй байр хүсдэг: Таны байр заавал үнэтэй нүсэр тавилга, дүүрэн цахилгаан хэрэгсэлтэй байх албагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд цонх, гэрэл, унтраалга, ус холигч, суултуур зэрэг хамгийн энгийн бөгөөд ая тухтай амьдрахад чухал зүйлс хэвийн ажиллагаатай байх хэрэгтэй.
Хэрэв танд байр, орон сууцаа борлуулахад үнээ тодорхойлох, зураг авах, зар тавих, худалдан авагчидтай холбогдох, байраа үзүүлэх, гэрээ байгуулах гэх зэрэг олон төрлийн ажлууд хэтэрхий төвөгтэй санагдаж байгаа бол Дэлхийн 86 улсад 14,500 оффис, 155,000 орчим агенттай CENTURY 21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын франчайзын мэргэжлийн хамт олонд хандахыг зөвлөж байна.
Тус байгууллага Монгол орон даяар 24 салбар оффистой бөгөөд таны байр, орон сууцыг боломжит хамгийн өндөр үнээр, хурдан шуурхай борлуулж өгнө. Үйлчлүүлэгчдээ 121 хувийн сэтгэл ханамжтай байлгах зорилготой тэдэнтэй фэйсбүүк хуудас, веб болон 77012121 дугаараар холбогдоорой.