Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын инновацийн 7 хоног-2023" эхэллээ

ikon.mn
2023 оны 6 сарын 6
Сурталчилгаа
зураг
 

“Монголын инновацийн 7 хоног-2023”-ийн нээлтийн арга хэмжээ болох “Инновацийн түншлэл форум-2023” амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний үеэр төр, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарынхан хамтын ажиллагааны зорилт, шийдэл, боломжуудын талаар хэлэлцэж, аж ахуй нэгж байгууллагууд төр, эрдэм шинжилгээ, үйлдвэрийн хамтын ажиллагааны сайн туршлагуудаа хуваалцлаа.

Сэдвүүдээс дурдвал:

  • Их сургуулийн эрдэмтэд судалгаа хөгжүүлэлтийнхээ үр дүнг үндэсний брэнд болгон хөгжүүлсэн туршлага (Бүүвэй кашемир)
  • Эрдэм шинжилгээний байгууллагаас дамжуулж авсан технологиороо импортыг орлох бүтээгдэхүүн (бөсгөсөн шохой) үйлдвэрлэсэн туршлага (Баргил тех ХХК) (Ургана ХХК),
  • Үйлдвэр эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжүүлж тулгамдсан асуудлаа инновацын бүтээгдэхүүн болгосон туршлагаа (Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ) дэлгэн танилцууллаа.

Үүнээс гадна инновацын түншлэлийн үр дүнд бий болсон 18 байгууллагын 35 төрлийн бүтээгдэхүүн танилцуулагдав.

Инновацийн 7 хоногийн хүрээнд инновацийн шинэ санаа, шинэ шийдэл, шинэ бүтээгдэхүүнүүд бүхий +150 гаруй бүтээлүүдтэй танилцан, эрдэмтэд, зохион бүтээгчид, гарааны бизнесийн манлайлагчидтай мэдээлэл, туршлага солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг нягт болгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээнүүдийн үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээ, технологийн шинэчлэл хийх боломжийг бүрдүүлж, бүтээмж, үр ашгаа нэмэгдүүлэн улсынхаа эдийн засгийг солонгоруулах, томоохон өөрчлөлтийг авчрах үүд хаалга нээгдэх юм.

Монголын “Инновацийн 7 хоног” 2023.06.05-аас эхлэн 2023.06.11-нийг дуустал үргэлжлэх бөгөөд нийт зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг хөтөлбөртэй танилцана уу.

зураг
 

Илүү дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцахыг хүсвэл энд дарна уу

Та бүхэн техник технологийн хөгжил, үйлдвэрлэлийн дэвшил, шинжлэх ухааны нээлт,  шинэлэг өөрчлөлтүүд, шилдэг шийдлүүдтэй танилцахыг хүсвэл “Инновацийн 7 хоног”-той хамт байж, арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцоорой.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яам
  • Шинжлэх ухаан, технологийн сан
  • Шинжлэх ухааны паркийн захиргаа
  • Мэдээлэл технологийн, үндэсний парк

Хөтөлбөр, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

Фэйсбүүк хаяг: Монголын Инновацийн 7 хоног / Mongolian Innovation Week

Холбогдох утасны дугаар: 9988-3287