Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-ны дотор зогсоож, тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан.
Гэвч энэхүү авто зогсоолын үйл ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд дээрх шийдвэр хэзээ хэрэгжиж эхлэх талаар Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй холбогдож тодруулсан юм.
Тэрбээр "Талбайд тохижилтын ажил хийхээр материал татаж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол театрын урд талд хавтан овоолж тавьсан байгаа.
Тохижилт эхлэх үеэр талбайг хаана. Энэ ажил өнөө, маргаашгүй эхлэхэд бэлэн болсон" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!