ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт галт тэрэгнүүд мөргөлдөх үеэр 120 хүн амь үрэгдэж, 850 орчим хүн бэртэв

Т.Давааням, ikon.mn
2023 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Энэтхэг улсын зүүн бүсийн Одиша мужид өнгөрсөн шөнө галт тэрэгнүүд мөргөлдсөн томоохон осол гарсан байна.

Энэ ослын үеэр 120 гаруй хүн амиа алдаж, 850 орчим хүн бэртсэн тухай албаны эх сурвалж мэдээлжээ.

Осол гарсан Баласор дүүргийн нутаг руу 200 гаруй түргэн тусламжийн автомашин илгээснээ Одиша мужийн захирагч Прадеп Жена мэдээлсэн байна.

Зорчигч тээврийн галт тэрэгний нэг цуваа замаасаа гарч, зэрэгцээ зам дээр байсан өөр нэг цувааг мөргөснөөс осол гарчээ.

Coromandel Express болон Howrah Superfast Express чиглэлийн галт тэрэгнүүд хоорондоо мөргөлдсөн болохыг Энэтхэгийн Төмөр Зам компани баталсан байна.

Осолдсон цуваанд дарагдсан зорчигчдыг аврах ажил үргэлжилж байгаа ажээ. Одоогоор цуваанаас 120 хүний цогцос гаргаад байгаа ба амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэх өндөр магадлалтай байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Энэтхэг бол дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээтэй улсуудын нэг. Тус улсын эрх баригчид төмөр замын дэд бүтцээ шинэчлэхэд жил бүр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулдаг ч осол байнга гарсаар байдаг юм.

 

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Setgegdel [66.181.187.57] 2023/6/5
Manaihan bas l hargis bgaam shuu. Olon huntei uls uhsen ch yahuudee ch geh shig. Ger bul naiz nuhudud ni ymar hetsuu bgaa bol, ihenh enethegchuud saihan setgeltei sain humuus bdag sh dee
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.82] 2023/6/3
Хүний үхэл энэтхэгт гарц биш
0 | 0 Хариулах
Иргэн [202.21.107.9] 2023/6/3
288 хүн гэнээ сүүлийн мэдээ. Базарваань хум пад
0 | 0 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [107.127.39.49] 2023/6/3
Сүүлийн үеийн мэдээгээр 200 гаран хүн амиа алдлаа гэж байсан….ум ма ним бад мэ хум….ямар олиг байхав
0 | 0 Хариулах
Бадарч тахар [66.181.180.211] 2023/6/3
Вагон нь явж байхад зүүгдчихсэн дээвэр дээр нь ирийтэл суучихсан явдаг хүмүүс ш дэ ! Харин ч цөөхөн хүн үхэж !
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.242] 2023/6/3
Далай шиг их хүн амтай улсад осол эндэгдэл гарч хүмүүс үхэхэд яах вэ дээ
0 | 4 Хариулах
Зочин [103.26.194.23] 2023/6/3
Enetheg galtteregnii osol huchingiin gemt hereg 2r ih garah ymdaa
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.223] 2023/6/3
ШШ ХӨӨРХИЙ. ДААЦ ХЭТЭРСЭН БОЛОХООР ЗАМААСАА ХАЗАЙСАН БАЙХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ. ПИГ ЧИХЭЭД ГАЛТ ТЭРЭГНИЙХЭЭ ДЭЭВЭР ДЭЭР ХҮРТЭЛ СУУГААД ЯВДАГ ШДЭЭ. МОНГОЛ Ч ЯЛГААГҮЙ ДЭЭ. 100 ЖИЛ БОЛСОН ЯААЖГИЙ НОГООН ГАЛТ ТЭРЭГ, ДЭР МОД НЬ ЯЛЗАРЧ МУУДСАН ТӨМӨР ЗАМ. УДАХГҮЙ ТОМ ОСОЛ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ.
5 | 6 Хариулах
ЗОЧИН [192.82.91.33] 2023/6/3
БОРОО ХУР ИХТЭЙ ЖИЛ ИЛҮҮ АЮУЛТАЙ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ОЙЛОГСОН. СҮҮЛИЙН 5 ЖИЛИЙН ДОТОР МОНГОЛД 7-8 ААД УДАА ВАГОН УНАСАН БАЙНА. ЭНЭ ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТ ШҮҮ. ИЙМЭРХҮҮ МЭДЭЭГ МОНГОЛД ТЭГЖ ЭНГЭСГЭЭД ХАВ ДАРААД БАЙГАА ХАРАГДДАГ.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.232] 2023/6/3
Харин тийн, чи сэтгэцийн асуудалтай байхыг үгүйсгэхгүй
0 | 3 Хариулах