ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/02-НД НИЙТЛЭГДСЭН

БЗС-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг УПЕГ, АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөгчид шалгаж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны харьяа Боловсролын Зээлийн Сан (БЗС)-гаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асуудлыг шуурхай шалгуулах зорилгоор хэрэг бүртгэлт явуулж эхэлжээ. 

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж, хэрэг бүртгэлт явуулж байгаа аж.

Ажлын хэсэг тус сангаас 1997-2023 оны хооронд гадаадад суралцах 3,069 суралцагчид олгосон 230 орчим тэрбум төгрөг, 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл, улс төр, бизнесийн нэр нөлөө бүхий олны танил болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст олгосон 100 орчим зээл, тэтгэлгийг холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн эсэхийг тогтоохоор шалгалтын ажиллагааг явуулж байгаа юм байна. 

Мөн шийдвэр гаргасан болон зээл, тэтгэлэгт хамрагдсан хүмүүсээс эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан эсэх, сургалтын мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхийг давхар шалгаж байгаа талаар Улсын Прокурорын Ерөнхий Газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [103.229.121.188] 2023/6/3
шалгаж байгаа нэрээр хэргийг замхруулдаг технологи хэрэглэхгүй л байгаасай
3 | 1 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/6/2
Зөвхөн 500-1000 луйварчинаас болж улмаас гадаад, дотоодын дээд сургуульд сурахаар БЗС-ээс тэтгэлэг, зээл авсан 200 мянган хүн өрөнд орох ёсгүй. Нүүрсний хулгайг хар. Сүүлдээ жинхэнэ нүүрсний хулгайчид нүүрсэнд гар хүрсэн хүн бүр л хулгайч маягийн хийрхэл нийгэмд гаргаж маазруулаад одоо тэр хэрэг замхарч байна.
5 | 1 Хариулах
Данко [129.41.87.7] 2023/6/2
Хувийн компанид ажилласан мөртлөө зээлээс чөлөөлөгдсөн хүмүүсийн асуудлыг яах уу? ТАРВАГА нэрээрээ алдаршсан нийгмийн шаар БЗС-ийн ажилтануудыг дарамталсаар байгаад энэ луйврыг хийсэн. Тэрнээс гадна Монголд ирж ажиллаагүй мөртлөө НДШ хуурамчаар төлсөн гэмт хэрэгтэнүүд хэдэн зуу бий. Тэгээд л facebook болон онлайн сайтуудаар АНУ-д хэрхэн мундаг ажил хийж байгаагаа сайрхан ярьдаг нийгмийн шаарууд маш их байна. Тэр Мөнхжин гэсэн луйварчиныг буцаагаад шоронд нь хийгээч.
5 | 1 Хариулах
Зочин [202.21.108.14] 2023/6/2
230 terbumiig erguulj tuluh ni zuitei. Ard tumen terbumaar ni chuluuluud baih bolomjgui. Daraagiin mongol ireedui huugui zeel awaad suraad ergej tulj ur uguujtei san baih ni zuw bh
1 | 1 Хариулах
Зочин [66.181.187.120] 2023/6/2
САЙН БАЙНА
2 | 2 Хариулах
Яг [192.82.68.232] 2023/6/2
Шүүх цагдаа амг маш удаан ажилладаг хулгайч аль хэдийн хулгай луйвараа нуусан зугтсан хойно нь сүржин эхлээд даржин дуусдаг
2 | 0 Хариулах
Зочин [103.209.252.62] 2023/6/4
ednarin ajil hiine gj yu bdin. olson hediige daramtalj jxn mungu salgaj l ogooguig n barij bga l hahuuli awah gsn sanaa n shd
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.196] 2023/6/2
Саядыг нь яахаар болсон бэ ? Худал мэдээ тарааж гэмт хэрэг үйлдсэн.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/6/2
өөрөө мэдэлгүйгээр ярих нь гэмт хэрэг биш байх, доод дарга нь сайддаа худал хэлж байгаад баригдаад өөрөө шалгагдаж байгаа асуудал гэж ойлгосон
0 | 4 Хариулах
Зочин [202.179.21.196] 2023/6/2
Ер нь төрийн сайд байтугай аравтын дарга ч баталгаагүй зүйл ярихгүй. 2100 хүний дата устгагдсан гэх мэдэ авсан сайд шууд мэдэгдэл хийхгүй. Ноцтой асуудал учраас эхлээд яаман дотроо судалж энэ үнэн эсэхийг заавал олж мэднэ. Тийм амархан нэг хүний үгэнд итгэж ярихгүй. Үгэнд итгэвэл фактаа харахыг хүснэ. Өөрийн мэдэлгүй ярихгүй. Яма ч хнд дата устгагдсан гэвэл гайхаж үнэхээр тийм эсэхий яамныхаа боссын хэрэг юу билээ шалгаж үзнэ. Ийм тохиолдолд бол (ноцтой хэрэг) бүр нэг биш олон баримт харж байж итгэнэ. Тэгээд хулиараа гэмтхэргийн шинжтэй тул шууд цагдаад өгөх үүрэгтэй. Өөрөө заавал олон нийтэд мэдээлэх ч албагүй. Өөрийн мэдэгүй ярих өчтэй болсэтэцийн эмнэлэгтээ очсоннь дээр Төрд алба хашихыг ХУУЛИАР хориглодог.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.21.196] 2023/6/2
Хууль бүгдэд тэгш үйлчлэхийг хүсч байна Шүүх дэрээ оч, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр удлаа мэдээлэл цацсан уу үгүй юу? Хэн хэнд худлаа ярих огт хамаагүй. Нэг нь дайн гарч гэвэл дайн гарчээ гэж зарлах хүн үү ? Мэдээллээ шалгахгүйгээр. Шүүх ялыг нь өгөөсэй гэжх үсч байна. Шүүх цагдаа прокурор хуулиа мөрдвөл хуулийн дагуу ялаа авна. Ялаа авбал тэр хэзээ ч төрд ажилах эрхгүй болно. Бас хуулиар тогтоосон. Хууль жирийн иргэн, төрийн сайд хэн ч байсан зөрчсөнд нь ижил тэгш үйлчлэх ёстой !
2 | 1 Хариулах
zochin [103.212.117.75] 2023/6/2
sain shalgaj zeeliin tulburiig buren tuluuleed zaaval xariutzlaga tootzox xeregtey, bidnii bolomjiig xulgaylsan edgeer xumuusiig xezee ch uuchlaxguy!
1 | 4 Хариулах