Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гемофили өвчинтэйгөө тэмцэж байгаа бяцхан "Баатрууд" баяраа тэмдэглэлээ

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 31
Сурталчилгаа
Зураг зураг

Ulker брэнд нийгмийн хариуцлагын хүрээнд, хүүхдийн баярыг тохиолдуулан 2023 оны 05-р сарын 30-нд Цусны төвд эмчлүүлж байгаа 100 хүүхдийг баярлууллаа.

Тус брэнд Гемофили өвчинтэйгөө хамаг хүчээрээ тэмцэж байгаа, бяцхан “Баатрууд”-ыгаа зорин очиж, хамтдаа “Дүдү” хүүхдийн музейд зочлон, шинжлэх ухааны туршилт хийж, инээд хөөр аз жаргалтайгаар тоглож наадан, өвчнөө хэсэгхэн хугацаанд ч гэсэн мартан, мартагдашгүй дурсамжийг бүтээсэн бөгөөд, амттаны дээдийг багтаасан Ulker брэндийн гарын бэлгээ гардууллаа.

Гемофили өвчний тухайд цус бүлэгнүүлэгч факторын дутагдлын улмаас, цус бүлэгнэхгүй буюу тасралтгүй цус алддаг,  амь насанд аюултай өвчин юм байна.

Бяцхан “Баатрууд” минь Гемофили өвчнөө хурдан ялан дийлж, эрүүл энх болон, гэр бүлдээ аз жаргал нэмэн, эх орондоо ихийг хийж бүтээхийг хүсье.

Хүүхэд бүр эрүүл энх өсөн торниж, инээд хөөрөөр дүүрэн байх болтугай! Эх үрсийн баярын мэнд дэвшүүлье. #Сайн_үйлс_бүхэн_дэлгэрэг!


#Дусал_цус_дүүрэн_амьдрал #Дураараа_амтал #шоколадан_амттан #ulkermongolia

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.