Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын усны түвшин олон жилийн дунджаас 5-60 см давжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хангай нурууны арын Идэр, өврийн Чигэстэй, Буянт, Увс нуурын савын Тэс зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Идэр, Чигэстэй гол олон жилийн дундаж түвшнийг 15-60 см давжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин хур борооны эрчимжлийн хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, жижиг гол хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух магадлал өндөр байгаа юм. Иймд гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.