Шинэ яармаг цогцолбор хороолол, Степпе арена гээд олон төслийг санаачлан хэрэгжүүлсэн “Юнайтэд прожектс корпорэйшн” ХХК нь Монгол улсад анх удаа ахмадуудад зориулсан үйлчилгээтэй орон сууц, асрах үйлчилгээ үзүүлэх “HEIWA #CareHome project -Хэйва төсөл”-ийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна.
Энэ хүрээнд Япон Улсад ахмадын сувилал, асрахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон жилийн туршлагатай “IMC life stage” компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.
Тус үйл явдлын талаар компани өөрийн албан ёсны вэбсайтад мэдээ байршуулсныг унших боломжтой.
Мэдээ унших: imc-ls.com/news
HEIWA #CareHome Нэрийн утга:
HEIWA – Японоор амар амгалан,
Сare home – Олон улсад асаргаа, сувилалтай орон сууцыг хэлдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!