Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж асуудал сэдэвт уулзалт болно

М.Батчимэг, ikon.mn
Өчигдөр 9 цаг 20 минут
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

08:00 цагт Засгийн Газрын ээлжит хуралдаан болж байна. 

МҮХАҮТ-ын 503 тоот хурлын танхимд

10:00-12:30 цагт “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж асуудал" сэдэвт уулзалт болно. 

Сүхбаатарын талбайд

11:00 цагт энэ сарын 15-нд улс төрийн тайван цуглаан зарлаж, төр засгийг огцрохыг шаардан, иргэдээс гарын үсэг зуруулах талаараа “Монголын коммунист нам байгуулах холбоо” мэдээлэл хийнэ. 

Сонгуулийн ерөнхий хорооны байранд

11:00-12:00 цагт Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнг өнөөдөр танилцуулна. 

“Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт 2024 оны 11 дүгээр сарын 26-нд Үндсэн хуультай цуглаан зохион байгуулах тухай мөн Улс төрийн намын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл хүргүүлэх талаар Улс төрийн намуудаас мэдээлэл хийнэ.

МҮХАҮТ-ын Их танхимд

14:00 цагт Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” арга хэмжээ болно.

НҮБ-ын хурлын танхимд

14:00-16:30 цагт Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүн Амын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” (2024-2025) техник туслалцааны төслийн дэмжлэгтэй “Иргэд олон нийтэд зориулсан жендэрийн цахим тест”, “Удирдах албан тушаалтанд зориулсан жендэрийн цахим сургалт”-ын системийг хөгжүүлж, олон нийтэд танилцуулахад бэлэн болоод байна.