"Автомашингүй өдөр" маргааш буюу тавдугаар сарын 27-нд болох байсныг зургаадугаар сарын 3-ны Бямба гараг хүртэл хойшлуулаад байгаа.
Энэ талаар Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна. Энэ өдрийг "Автомашингүй өдөр болгодог" гэсэн юм.
Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө "Улаанбаатар марафон-2023 олон улсын гүйлт зургаадугаар сарын 3-ны өдөр болно. "Автомашингүй өдөр" гэдгийг мэдэгдсэн билээ.
Өөрөөр хэлбэл, маргааш/2023.05.27/ Бямба гарагт автомашингүй өдөр биш.
Иргэд эргэлзэж буй учир уг мэдээллийг дахин хүргэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!