ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Номын баяртай давхацсан тул автомашингүй өдөр, марафоныг зургаадугаар сарын 3-нд болгожээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Олон улсын марафон тавдугаар сарын 27-нд болно, энэ өдөр автомашингүй өдөр байна хэмээн Нийслэлийн Биеийн тамир спортын газраас мэдээлж байв. Гэвч уг арга хэмжээ хойшлогдсон байна.

Энэ талаар тус газраас лавлаж асуулаа.

Нийслэлийн Биеийн тамир спортын газрын Спорт, нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга С.Саранцэцэг "Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт олон улсын марафоныг зохион байгуулдаг.

Өнгөрсөн жил Соёлын тухай хуульд тавдугаар сарын гурав дахь долоо хоногт Сүхбаатарын талбайд номын баяр зохион байгуулахаар хууль батлагдсан тул 2022 онд тавдугаар сарын дөрөв дэх долоо хоногт олон улсын марафоныг зохион байгуулж байсан юм. Энэ жил мөн энэ хугацаандаа зохион байгуулахаар удирдамжаа гаргаад төлөвлөсөн байсан.

Гэвч тавдугаар сарын 20-д гаргаад манай улсад хоёр улсын ерөнхийлөгч ирэх гэж байгаа юм билээ. Энэ айлчлалтай холбогдуулаад номын баярыг хойшлуулах асуудал гарсан ч хуульчлагдсан учир хойшлуулаагүй. Харин олон улсын марафоныг 2023 оны зургаадугаар сарын 3-н хүртэл хойшлуулаад байна.

Олон улсын марафонд ирж оролцох гадаадын тамирчдын онгоцны тийз, зочид буудлын захиалгыг хойшлуулах ажлыг зохицууллаа. Кени улсаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй элит тамирчин ирэхээр тийзээ захиалсан байсан.

Энэ жилийн гүйлтэд Япон, ОХУ, Кенийн тамирчид оролцоно.

Зургаадугаар сарын 3-ны Бямба гарагт болох Улаанбаатар марафон 09:00-17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тамирчид Сүхбаатарын талбайгаас барианаас гарна. Марафоны үеэр өглөө 06:00-18:00 цаг хүртэл маршрутын дагуу замын хөдөлгөөнийг хаадаг" гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө цахим хуудсандаа "Улаанбаатар марафон - 2023 олон улсын гүйлт 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр болно. Жич: Автомашингүй өдөр" хэмээн бичсэн байна.

Түүний мэдээлснээр, зургаадугаар сарын 3-нд олон улсын гүйлт болж, автомашингүй өдөр байх нь.

"Марафон гүйлтийн 42,195 км, 21,095 км, 10 км-ийн болон 5 км-ийн эрүүл мэндийн гүйлт болох юм. Эрүүл мэндийн гүйлтэд 12-17 насны хүүхдүүд оролцох боломжтой, шагналтай.

Насанд хүрэгчид бүтэн марафон буюу 42 км-т түрүүлбэл 10 сая, хоёрдугаар байрт 8 сая, гуравдугаар байрт 6 сая төгрөгийн шагнал өгдөг. Эхний арван хүнийг шагнадаг. Энэ жилийн онцлог нь 21, 42 км-ийн гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүсэлтийнх нь дагуу оролцуулахаар болсон"-ыг тэрбээр тодотголоо.

зураг
 

Гүйлтэд оролцох иргэдээс харьяа эрүүл мэндийн төвдөө даралтаа үзүүлж гүйж болох эсэх тухай эмчийн бичиг шаарддаг. Тухайн өдөр иргэний даралтыг бид үзсэн ч эрсдэлтэй байж болно. Бэлтгэлгүйгээр огцом гүйхэд булчин шөрмөс татах, толгой эргэх, даралт ихсэх хүндрэлүүд гардаг болохыг зөвлөв.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн онлайн бүртгэл, хураамжийг 2023 оны тавдугаар сараас 10-30-ны өдрийн 17:00 цаг хүртэл http://ubmarathon.hipay.mn цахим хуудас, hipay аппликэйшнээр явуулж байгаа аж.

Энэ жилийн марафонд 30,000 орчим хүн оролцох юм байна. Өнгөрсөн жил 24,000 хүн оролцож гүйжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Green Clean Energy [202.126.90.88] 2023/5/4
Marafon d guivel eruuljij nas nemegdene
2 | 0 Хариулах
Зочин [64.119.16.200] 2023/5/3
МАН байгаа цагт төлөвлөлт, З/бгуулалт гэж хэзээ ч байхгүй ээ
1 | 0 Хариулах
Лхамаа [103.57.95.88] 2023/5/5
Энд ман ямар хамаатай юм бэ
1 | 0 Хариулах
Ger horoolol [103.212.116.103] 2023/5/3
Manai jijig hotod buh yum ni davhtsana l daa ta nar hotoos zailaach
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.79] 2023/5/3
ene tv 5 ganbold bas naadah gasturt chinbat maats hideg lalar london ene irisine gej matad aa.tv 5 ganbold ganbayar bs altani hulagich ged london humus gutegl mongo 570 bulaj zooodj abala tee
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.79] 2023/5/3
humuus elondon madrid berlin brsuel irsen humuuse anahrana uu ene reket gatsurt chinbat chinhuu bdini altin hulag hle gej gutegd mongo nehej zoodl tamalsan. reket humuuse yabulj zodulsan.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.70.79] 2023/5/3
gatsurt chinbat chinburen alt hulagailsan geed guteged london berlin belegd iresen humuus zoodl mongo bualaj abdag shuu. inged adilahan shuu.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.70.79] 2023/5/3
belrin london surdag humuusig gatsurt chinbataa chinbold ged ih muhai reket gai bolson. chinbat chinburen alt london baidga humusu hulgaislan ged barij zdoloo.zugtaarai
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.101] 2023/5/3
4 уулын дундах талбай багадаад бнаа, өөр газар хот байгуулъя лдаа
0 | 0 Хариулах
Pee [202.55.191.130] 2023/5/3
Huuhdiin bayar aa mashingui udur bolgoyo l doo!
0 | 0 Хариулах
Зочин [192.82.85.139] 2023/5/3
Би машин зам харахгүй явсанаас хойш машин техникээс айдаг болсон
0 | 0 Хариулах
Hihihi [66.181.177.140] 2023/5/3
Yagaad be sda
0 | 0 Хариулах