Жил бүр амралтын нэг өдрийг автомашингүй болгодог уламжлалтай. Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод тавдугаар сарын 27-н автомашингүй өдөр болно.
Тодруулбал, тавдугаар сарын 27-ны Бямба гарагийг автомашингүй өдөр болгон "Улаанбаатар марафон-2023" олон улсын гүйлтийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/302 дугаар захирамж гарчээ хэмээн Нийслэлийн Биеийн тамир спортын газар цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Автомашингүй өдрөөр нийслэлийн төв замаар буюу баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоодог бөгөөд нийтийн тээврийн маршрутад өөрчлөлт ордог билээ.
Эдгээр зохицуулалтын талаарх мэдээллийг хүргэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!