Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ИНЕГ-аас олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаа талаар зарлана

П.Зоригт, IKON.MN
2023 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Корпорэйт Конвеншн" төвд

09:00 цагт Амьд донороос элэг шилжүүлэн суулгах “International LDLT Collquium 2023’’ олон улсын ээлжит хурлыг анх удаагаа Монгол улсад ХСҮТ болон УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах багууд хамтран зохион байгуулна. 

Энэхүү олон улсын хуралд АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Тайвань, БНЭУ, Бельги улсаас дэлхийн тэргүүлэх 14 зочин профессор урилгаар оролцож, элэг шилжүүлэн суулгах мэс заслын шилдэг технологиудын талаар илтгэлийг танилцуулж хэлэлцэх юм.

Чингис хааны музейд

09:30 цагт “МУБИС-ийн багш бэлтгэх хөтөлбөрийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. 

Зам, Тээврийн Хөгжлийн Яам(ЗТХЯ)-нд

10:00 цагт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг БНХАУ-ын Ганцмод боомттой холбох хил холболтын төмөр замын ТЭЗҮ, барилгын ажлын зураг төслийг боловсруулах гэрээнд гарын үсэг зурах ёслол болно.

10:30 цагт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож байгаагаа зарлана.

Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам(ЦХХХ)-нд

10:00 цагт Тус яамны сайд Н.Учрал Байгаль орчин, уур амьсгалын сан, Шинжлэх ухаан, технологийн сан, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан, Кино урлагийг дэмжих сан, Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн талаар мэдээлнэ. 

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-нд

11:00 цагт Тус төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдал, нэмэлт дархлаажуулалт болон коронавирусийн өвчлөл, хувилбарын тандалт, орны ачааллын талаар мэдээлэл хүргэнэ.

Сүхбаатарын талбайд

11:00 цагт Номын баяр “Илүү ихийг уншъя” уриатайгаар эхэлнэ.

Хангарди ордонд

12:00 цагт Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг шударга байдлаар, зах зээлийн бодит үнийн жишгээр төлүүлэх ажлыг зохион байгуулах талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн мэдээлэл өгнө.