Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ажлын байрны "Сэтгэл зүйн эрүүл мэнд ба аюулгүй байдлын стандарт" (СЭМАБ) Монгол улсад нэвтэрч эхэллээ

ikon.mn
2023 оны 5 сарын 26
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр Монгол улсад хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая гаруй хүн байгаа бөгөөд ойролцоогоор 7 хоногийнхоо 30%-г ажиллаж өнгөрүүлдэг. Ажил дээрээ айх айдасгүй, аюулгүй, чөлөөтэй, сэтгэл амар байснаар ажлын гүйцэтгэл, бүтээмж цаашлаад амьдралын чанарт эерэг нөлөөтэй. Иймд аливаа байгууллага ажилтныхаа сэтгэл зүйд анхаарах зайлшгүй үүрэгтэй. Ажилтны сэтгэцийн эрүүл мэндэд зориулсан 1 доллар тутамд байгууллагын хэмжээнээс хамааран 2.30-5.00 долларын хөрөнгө оруулалтын өгөөжтэй байдаг гэсэн судалгаа ч байдаг (Australia, 2022).

Анх 1990-ээд онд ХАБ буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт” Монголд нэвтэрч, байгууллагууд аюулгүй байдлыг мөрдөж, түүнийг хянаж зохицуулах үүрэг бүхий ажлын байр гаргах болсон бол 2000 оноос эхлэн "Сэтгэл зүйн эрүүл мэнд ба аюулгүй байдлын стандарт" (СЭМАБ) чухал гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч, компаниуд үйл ажиллагаандаа нэвтрүүлсээр ирсэн. Харин манай улсад ажлын байрны СЭМАБ стандартын талаарх  ойлголт хомс хэвээрээ л байгаа. Улмаар ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт, үл хайхрах, харилцааны зөрчил, хамт олны зүгээс тусламж, дэмжлэггүй байх зэрэг сэтгэл зүйн асуудал үүсгэгч олон сөрөг хүчин зүйлс оршсоор л байна. Сэтгэл зүйн хувьд таагүй орчинд ажилладаг хүн ажлаа орхин явах эрсдэл хамгийн өндөр бөгөөд байгууллага нэг ажилтныг алдахад дунджаар тухайн ажлын байрны 6-9 сарын цалинтай тэнцэх хэмжээний зардал гардаг гэсэн судалгаа бий.

Дээрх асуудлаас сэргийлэх, тогтмол сайжруулалт хийх үр дүнтэй гарц бол ажлын байрны Сэтгэл зүйн эрүүл мэнд ба Аюулгүй байдлын стандарт (СЭМАБ) юм. Тус стандарт нь ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй хайхрамжгүй, болгоомжгүй, санаатай үйлдлээс урьдчилан сэргийлж, ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, тайван, эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох зорилготой юм.

Цар тахал, эдийн засгийн хямралын дараа дэлхийн хүн амын дунд ажилтай холбоотой сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлууд огцом өссөөр ирсэн ба байгууллагуудын үйл ажиллагаанд багагүй хохирол учруулаад байна. Gallup World Poll-н судалгаагаар 2022 оны байдлаар ажил эрхэлж буй хүмүүсийн стрессийн түвшин бүх цаг үед байгаагүйгээр хамгийн өндөр цэгт хүрчээ. Түүнчлэн, 5 жилийн өмнө нь 23% байсан ажлаас халшрах хам шинжид байнга өртдөг тоо 2021 оны байдлаар 2 дахин нэмэгдсэн байна. Үүнээс харахад, ажлын байрны сэтгэл зүйн асуудал нь орчин үеийн хүн амд тохиолдож буй хамгийн түгээмэл хэр нь хүний бүтээмж, сайн сайхан байдалд хамгийн хүчтэйгээр нөлөөлдөг хүчин зүйл болоод байна. Иймээс л хамгийн алсын хараатай, ажилтнаа боддог байгууллагууд СЭМАБ стандартыг нэвтрүүлж ажилтнуудад зонхилон тохиолдож буй асуудлыг илрүүлэх, эрсдэлээс сэргийлэх үр дүнтэй аргыг сонгож дэмжлэг үзүүлсээр байгаа.

Тэгвэл танай байгууллага энэ хүрээнд ямар санаачилга гарган ажиллаж байгаа вэ?

Та өөрийн байгууллагаа хаана явж байгааг сайн мэддэг бол цаашид хөгжүүлэх хамгийн оновчтой, үр дүнтэй стратеги боловсруулж зорьсон газартаа хурдан хүрч чадна. Танай байгууллагын одоогийн нөхцөл байдал ямар байгааг талаарх асуултад СЭМАБ хөтөлбөр танд тодорхой хариулт өгч, шийдлийг санал болгоно.

"Оптимал Эн Макс" ХХК нь Канад улсын "Ажлын байран дахь сэтгэл зүйн эрүүл мэнд ба аюулгүй байдлын стандарт"-ыг ашиглах, нэвтрүүлэх эрхтэй Монгол дахь цорын ганц байгууллага бөгөөд байгууллагуудад бодлогын баримт бичиг болон журамд нь СЭМАБ-г тусгах, хэрэгжүүлэх, дотоод хүний нөөц бэлтгэх хөтөлбөр боловсруулж хамтран ажилладаг билээ.