-Хүүхдийнхээ дэлгэцийн хэрэглээ, технологийн боловсролд санаа тавьдаг хүн бүрд зориулав-
Орчин үеийн хүүхдүүдийг технологиос хол өсгөх боломжтой юу?
Энэ бол телевиз, гар утас, таблетгүйгээр өдөр тутмын амьдралаа төсөөлөхгүй болсон орчин цагийн гэр бүлийн амьдралын жирийн нэг зураглал. Гар утасны хамаарал, анхаарал дутмагшлыг эмгэг, нойргүйдэл зэрэг толгой өвтгөсөн асуудлыг шийдэхийн тулд хүүхдийнхээ цахим хэрэглээг шууд хязгаарлах уу эсвэл мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд нь ашиглах арга ухаан зааж өгөх үү гэсэн асуудалтай эцэг эхчүүд тулгарч байна.
Хүүхдүүдэд дижитал технологийг эрс хориглохоос өөр ямар гарц шийдэл байна вэ?
Хүүхдийнхээ технологийн зохистой хэрэглээг нь чиглүүлэх, бүтээлчээр ашиглах дадлыг бий болгоход нь туслах “ДЭЛГЭЦИЙН ЦААНА... Таны хүүхэд юу хийж байна вэ?” аяныг Сайн электроникс эхлүүлж нээлтээ хийж байна.
ХХЗХ-оос хийсэн 2020 оны судалгаагаар манай улсын 13-18 насны хүүхдийн 96 хувь нь цахим орчинд цагийг өнгөрүүлдэг бөгөөд тэдгээр хүүхдүүдийн нэг өдрийн цахим хэрэглээ 237 минут орчим гэж гарчээ. Энэ нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 3 дахин их үзүүлэлт юм.
Хэт их дэлгэцийн хэрэглээ нь анхаарал дутмагшлын эмгэгийг үүсгэх хүчин зүйлийг 7,7 дахин нэмэгдүүлдэг.
Мэргэжилтнүүд ингэж ярьж байна:
Soul Haven сэтгэлзүйн төвийн үүсгэн байгуулагч, урлагийн сэтгэл засалч, гэр бүл судлаач Б.Бэрцэцэг
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн НЭМЭШСГХА-ны Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Сэтгэцийн эмч О.Батчимэг
Facebook, Instagram, Tiktok ашиглаж эхлэх нас 13. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 62% нь үүнийг мэддэггүй бол 32% нь 10-12 насанд нь, 11% нь бүр 1-3 насны хүүхдэдээ фейсбүүк хаяг нээж өгсөн байв. Хүүхдүүд төлөвшөөгүй, бэлтгэлгүй, мэдлэггүйгээр интернэт орчинд эрт орсноор олон эрсдэлүүдтэй учирч болно. Өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог нь цахим дээрэлхэлт, гадуурхалт юм. Судалгаагаар цахим орчны дарамтад өртсөн 10 хүүхэд тутмын 6 нь эцэг, эхдээ хэлдэггүй. Дөнгөж 15% нь л эцэг, эхдээ хэлдэг нь хүүхдүүд эцэг эхчүүдийн хоорондын ойлголцол, харилцаа хангалтгүй байгааг харуулж байна.
Хувь хүний хөгжил, гоо зүйн сургагч багш Х.Бадамгэрэл
Орчин үед олон зүйлийг технологигүйгээр шийдэх боломжгүй ч гэр бүлийн амьд харилцаа бидний хүүхдийн хүмүүжилд юу юунаас ч илүү чухал юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ хажууд гар утсаа ашиглах нь хүүхдийн ганцаардах мэдрэмжийг улам нэмэгдүүлдэг байна. Гэтэл монгол эцэг эхчүүдийн 80% нь оройн цагаар сошиал медиа ашиглаж байгаа нь хүүхдүүдтэйгээ ярилцах боломжийг улам л багасгасаар байна.
Медиа мэргэжилтэн, зөвлөх М.Тунгалагтуяа
Бид цахим хэрэглээний олон сөрөг баримтуудыг дурдаж болох ч технологийг зөв зохистой, бүтээлчээр ашиглаж сурах нь бидний зорилго юм.
БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: https://shorturl.at/fivwd
“Дэлгэцийн цаана” эвент бол үр хүүхдээ хариуцлагатай, ухамсартай бие хүн болгож төлөвшүүлэх чин хүсэлтэй, хүүхдийнхээ технологийн боловсрол хүмүүжилд санаа тавьдаг хэн бүрд нээлттэй, хамтдаа гарц шийдэл хайх эцэг эхчүүдийн заавал цуглах үйл явдал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!