ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

JET INTERNATIONAL SCHOOL-ийн анхны төгсөгчид гадаадын их, дээд сургуульд суралцах шалгуурыг хангалаа

СУРТАЛЧИЛГАА
2023 оны 5 сарын 19
Сурталчилгаа

1995 оноос хойш эдүгээ хүртэл Монголын Англи хэлний салбарт 28 жил ажиллаж, Англи хэлийг хоёрдогч хэлээр заах арвин туршлагатай Jet School of English Англи хэлний боловсролын төв Монголын улсын боловсролын салбарын шинэчлэлд өөрийн хувь нэмрээ оруулах, ялангуяа ирээдүйд Монгол улсын хөгжлийг тодорхойлогч болсон хүүхдүүд багачуудын Англи хэлний чадварыг олон улсын түвшинд  хүргэх зоригоор 2019 онд ерөнхий боловсролын салбарт хөл тавьж Jet International School олон улсын сургуулийг ажиллуулж эхэлснээс хойш даруй дөрвөн жил өнгөрч тун удахгүй тав дахь хичээлийн жилээ эхлүүлэх гэж байна.

2023 онд Jet International School сургууль анхны төгсөлтөө хийж байгаа нь маш чухал бөгөөд хариуцлагатай жил байлаа. Өнөөдөр энэ сургуулийн төгсөгчид амжилттай суралцаж, сурч мэдсэн эрдэм мэдлэгээ үнэлүүлэн, амьдралын шинэ гараанд бэлэн болсон нь бахархууштай бас сэтгэл хөдөлгөсөн алтан мөч билээ.

зураг
 

2023 онд Jet International School сургуулийн ахлах ангийг нийтдээ 22 сурагч төгсөж байгаагаас 4 сурагч эх орондоо дээд боловсрол эзэмшихээр хүсэлт гаргаж, харин 18 сурагч гадаадын их дээд сургуулиудад суралцахыг зорьсон билээ.

Гадаадын их дээд сургуульд сурах хүсэлт гарган бэлтгэсэн сурагчид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Jet International School сургуулийн College Counceling баг болон багш нарын багтай амжилттай хамтран ажиллалаа. Гадаадын их дээд сургуулиудад суралцахаар төлөвлөсөн нийт 18 сурагчийн амжилтын статистикийг сонирхвол:

  • IELTS шалгалтад үзүүлсэн оноо: 6.0 – 7.5
  • SAT шалгалтад үзүүлсэн оноо: 1240 – 1370
  • Гадаадын сургуулиудад зөвшөөрөгдсөн хувь: 100%
  • Гадаадын сургуулиудаас тэтгэлэг авсан хувь: 70%
  • Нэг сурагчийн жилд хүртэх тэтгэлгийн хэмжээ: 28,000 – 176,000$
  • Бүх сурагчдын хүртэх тэтгэлгийн хэмжээ: 667,200$

Jet International School сургууль өөрийн төгсөгчдийг гадаадын их дээд сургуулиудад амжилттай бэлтгэхийн тулд 2021 – 2022 болон 2022 – 2023 хичээлийн жилд College PathWay хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан билээ. Jet International School сургуулийн College PathWay хөтөлбөрийн баг гадаадын их дээд сургуулиудын гадаад оюутнуудад тэтгэлэг олгоход тавьдаг шаардлагуудыг судлан тогтоож, төгсөгчдөө тэрхүү шаардлагуудыг хангах түвшинд бэлтгэх зорилгоор хичээлийн үндсэн хөтөлбөрөөс гадна академик чадвар болон хувь хүний хөгжлийн индексийг агуулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Үүнд:    

  • IELTS Preparation Curriculum: IELTS шалгалтад бэлтгэх хөтөлбөр
  • CASEL Curriculum: Сэтгэл зүй хувь хүний хөгжил хөтөлбөр
  • College Counceling: Их сургуульд жилжин байрших хөтөлбөр
  • NCC Education Curriculum: Академик дипломын хөтөлбөр
зураг
 

CASEL Curriculum: Нийгэм сэтгэл зүй хувь хүний хөгжлийн хөтөлбөр

Jet International School сургууль CASEL Curriculum хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан ба энэхүү хөтөлбөр нь дотроо CASEL SEL нийгэм сэтгэл зүй, болон CASEL Career Pathмэргэжлийн чиг баримжаа гэсэн хоёр дэд хөтөлбөрөөс бүрддэг. CASEL SEL дэд хөтөлбөр нь зөв хандлагатай нийгмийн зөв иргэн бэлтгэхээс гадна гадаадын улс орнуудад суралцахад тулгарах бэрхшээлийг даван туулах чадварт суралцуулах, асуудал шийдвэрлэх чадвар, биеэ даах чадварын сургалт, дасан зохицох хөтөлбөрийн сургалтуудыг мөн судалж суралцсан билээ. Харин CASEL Career Path дэд хөтөлбөрийн хүрээнд өөрийн хүсэл сонирхол зорилгодоо нийцэхүйц мэргэжлээ сонгох чадварыг олгох зорилгыг хүрээнд сурагчид 9-р ангиас эхлэн мэргэжил сонголтын суурь хичээл, 10-р ангиас мэргэжил сонголтын оношилгоо, 11-р ангидаа өөрийн эзэмшихийг хүссэн мэргэжлээ сонгох гэсэн үе шатыг тус хөтөлбөрөөр дамжуулан үзэж судалсан юм.

зураг
 

IELTS Preparation Curriculum: IELTS шалгалтад бэлтгэх хөтөлбөр

Jet International School сургууль хүн болгоны мэдлэг хүртэх эрх чөлөөг эрхэмлэдэг. Энэ ч учраас элсэн орогчдод тодорхой шалгуур тавьж зөвхөн тэнцсэн хүүхдийг өөрийн сургуульд элсүүлэн авна гэхээсээ илүүтэйгээр хүүхэд бүрд тэгш боломжийг олгон Англи хэлний өөр өөр шатлалаас эхлүүлэн гадаадын их дээд сургуульд элсэн орох хүртэлх хэмжээнд сурагч нараа бэлтгэдэг.

Энэ хөтөлбөрийн хүрээнд сурагчдаа гадаадын их дээд сургуульд сургах зорилгынхоо хүрээнд олон улсын шалгалтууд дундаас хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгддөг IELTS албан ёсны шалгалтыг сонгон бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ахлах ангийн сурагчид маань 11-р ангиасаа эхлэн үндсэн хичээлийн хөтөлбөрөөс гадна нэмэлтээр долоо хоногт 6 академик цаг, 1 жилийн хугацаанд нийт 271 академик цагийн IELTS-ийн бэлтгэл хөтөлбөрийн сургалтад хамрагдаж, 11-р ангид IELTS дадлагын тестэд хамгийн бага нь 3.0 – 4.0 оноотой байсан үзүүлэлтийг 12-р ангид 6.0–7.5 хүртэл оноогоо ахиулан гадаадын их дээд сургуульд элсэн орох шаардлагыг хангасан билээ.

зураг
 

College Counceling: Их сургуульд шилжин байрших хөтөлбөр

Jet International School сургууль хүүхэд бүрийнхээ авьяас чадвар хүсэл мөрөөдлийг зөв тодорхойлон чиглүүлэх, сонирхол онцлог хүүхдийн чадвар дээр тулгуурлан мэргэжил сонголтоо тодорхойлж, дараагийн шатны сургуульд шилжүүлэн сургах ажлыг хэрэгжүүлэх үүднээс College Counceling хөтөлбөрийг хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү хөтөлбөр сүүлийн хоёр жилийн хугацаанд төгсөгч бүрийг сонгосон мэргэжлээрээ гадаадын их дээд сургууль, улс орныг тодорхойлж тухайн сургуульд элсэн ороход шаардлагатай шалгуур үзүүлэлтэд тааруулан хүүхэд бүрдээ анхан шатнаас сүүлийн шат хүртэлх ажлуудыг нарийвчлан төлөвлөн тохирсон бэлтгэл төлөвлөгөөг гаргаж ажилласан жил байлаа.

Тухайн мэргэжлээр аль орны ямар сургууль хамгийн өндөр үзүүлэлттэй, тухайн сургуульд ямар аппликейшнээр хүсэлтээ явуулах, тухайн сургуулийн гол гол шалгуур үзүүлэлт нь юу байгаа гэх мэт хувь хүний гадаадын их дээд сургуульд суралцахад чиглэсэн эссэ бичих аргачлал, багш нарын захидал, сургуулийн судалгаа гэх мэт гол гол үндсэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

NCC Education Curriculum: Академик дипломын хөтөлбөр

Jet International School Их Британийн NCC Education боловсролын байгууллагатай хамтран төгсөгчдийг Level – 03 International Foundation Diploma for Higher Education Studies (L3IFDHES) буюу дээд сургуулийн бэлтгэл ангийн дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ба ахлах ангийн сурагч нартаа хэрэгжүүлэн хүүхэд бүр дээрх хөтөлбөрийн сургалтыг судлан хос дипломтой төгсөх боломжийг бүрдүүлэн ажилласан.

Тус хөтөлбөрт хамрагдсанаар ахлах ангийн сурагчид маань

  • Гадаадын их дээд сургуулиудад судалсан хичээлээрээ тасралтгүйгээр шууд үргэлжлүүлэн суралцах
  • Шалгалтгүйгээр элсэн орох
  • Их сургуулийн зарим хичээлийн кредитийг шууд тооцуулах боломжийг бүрдүүлсэн юм.

L3IFDHES тус хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчид маань

Заавал судлах дараах 6 хичээлийг судлан гадаадын их дээд сургуульд суралцахад шаардлагатай чадваруудыг олж авсан.

  1. Developing English-Дунд түвшний англи хэл
  2. Advanced English – Ахисан түвшний англи хэл
  3. English for Academic purposes-Академик англи хэлний сургалт
  4. Culture Studies-Соёлын хичээлээрээ дамжуулан өөрийн суралцахаар төлөвлөсөн улс орноо гүнзгийрүүлэн судлах. Монгол оронтойгоо харьцуулан судлах. Сурах орчин болон ажлын байрны бодит үнэлгээг хийх, улс орны үзэл баримтлал нь ямар болохыг гүнзгийрүүлэн судалсан.
  5. Study & Communication Skills-Илтгэх чадварын сургалт, Их дээд сургуульд нэн шаардлагатай лекц хэрхэн хөтлөх, тэмдэглэх, өөрийн сурах арга барилаа тодорхойлох чадварын хичээлүүдэд хамрагдсан.
  6. Foundation Mathematics / Further Mathematics – Гадаадын их дээд сургуулиудын математикийн үндсэн суурь хичээл болон гүнзгийрүүлсэн математикийн хичээлүүдийг судалсан.

L3IFDHES хөтөлбөрөөр суралцсан сурагчид Их Британийн ‘NCC Education’ боловсролын байгууллагын энэхүү хөтөлбөрийг хүлээн зөвшөөрдөг.

  • АНУ
  • Их Британи
  • Австрали
  • Япон
  • Солонгос зэрэг улс орнуудын 80 гаруй их дээд сургуульд шалгалтгүйгээр элсэн орж суралцах боломж нээгдэх юм.
зураг
 

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмших бодит үр дүнг гаргах эрхэм зорилгодоо хөтлөгдөн өдөр бүр суралцаж хичээсэн сурагч нар хамтран ажилласан багш нар, үргэлж бидний үйл ажиллагааг дэмжин урамшуулсан эцэг эх асран хамгаалагч нартаа баярлалаа.

Нийт сурагч нартаа ирээдүйн эрдмийн их үйлсэд нь амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.

ХОЛБОО БАРИХ:

Холбогдох утас: 7755-8899

Facebook page: www.facebook.com/JetInternationalSchool

Хаяг: ХУД 4-р хороо Бэльмонте хотхон 14191 Улаанбаатар, Монгол улс

Google map link: goo.gl/maps/MfGVkgkBLUgzLkA98

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.