ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

iPhone удахгүй 15 минутын хугацаанд суралцсаныхаа дараа эзнийхээ дуу хоолойгоор ярьдаг болно

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

iPhone, iPad төхөөрөмжүүд удахгүй эзнийхээ дуу хоолойгоор ярьдаг болох гэж байгааг Apple компани өчигдөр зарлажээ.

“Personal Voice” хэмээх боломж нь эхлээд тухайн төхөөрөмжийн эзэнд санамсаргүй текстүүд өгч уншуулаад 15 минутын урттай хоолойн бичлэг үүсгэх гэнэ. Энэ бичлэг дээр үндэслэн iPhone-ий хиймэл оюун ухаан тухайн хүний хоолойгоор ярьж сурах юм байна.

зураг
 

Үүнээс гадна “Live Speech” хэмээх шинэ боломж iPhone гар утсанд нэмэгдэх ба энэ нь текстээр бичсэн зүйлийг яриа болгон хувиргах зориулалттай байх гэнэ.

Өөрөөр хэлбэл утсаар ярихдаа болон видео дуудлага хийхдээ өөрөө ярилгүй, бичсэн, сонгосон текстээ гар утсаараа уншуулна гэсэн үг юм.

Дээрх шинэ боломжуудыг хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулж байгаа ажээ.

Өөрөөр хэлбэл тархи мэдрэлийн янз бүрийн өвчин эмгэгээс шалтгаалан ярих чадвараа алдсан хүмүүс үүнийг ашиглан өмнө нь бэлдсэн өөрийн дуу хоолойгоор бусадтай харилцсан хэвээр байх юм.

Apple компани “Personal Voice”, “Live Speech” боломжуудыг энэ онд багтаан iPhone, iPad төхөөрөмжүүддээ нэвтрүүлэхийг амлажээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
68
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ulnii [69.181.31.63] 2023/5/29
za ulnii uhernuud yu geed l margaldaad bn da
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.41] 2023/5/29
Тун удахгүй гар утас нь эзнээ буруу юм хийвэл "Муу п..да чинь" гээд загнах юм байна л даа?
1 | 0 Хариулах
Зочин [202.21.102.222] 2023/5/29
Ханиа унтаж байгаарай. Хайр нь аймар их ажилтай байна гэж хадгалах юм бна
1 | 0 Хариулах
Зочин [166.198.28.56] 2023/5/19
Apple has restricted employee use of ChatGPT and other external artificial intelligence utilities amid the development of its own similar technology, The Wall Street Journal reports.
0 | 0 Хариулах
Зочин [166.198.28.56] 2023/5/19
Hiimel oyun uhaan ch barag bvgdiig hiihnee
1 | 0 Хариулах
Зочин [223.62.202.152] 2023/5/19
iPhone нтр г social status утгаар зээлээр худалдаж авдаг Mongoloid гаруудад огт хамаагүй зүйл, Хүүк шигээ монглиш тэй тгаруудад бүүр падлийгүй 😎
10 | 4 Хариулах
a [202.131.233.190] 2023/5/19
Ярих чадвараа алдчихаад яаж дуу хоолойгоо утсандаа таниулж, утас нь тэр хоолойгоор нь ярих юм бэ???
1 | 5 Хариулах
Зочин [203.23.49.153] 2023/5/19
Яг бодож суулаа
0 | 0 Хариулах
Б [202.72.245.121] 2023/5/19
Мал [хориотой үг] нар шүү. Бичсэн юм ойлгож уншиж чадахгүй.
5 | 0 Хариулах
Б [202.72.245.121] 2023/5/19
“Live Speech” хэмээх шинэ боломж iPhone гар утсанд нэмэгдэх ба энэ нь текстээр бичсэн зүйлийг яриа болгон хувиргах зориулалттай байх гэнэ. Өөрөөр хэлбэл утсаар ярихдаа болон видео дуудлага хийхдээ өөрөө ярилгүй, бичсэн, сонгосон текстээ гар утсаараа уншуулна гэсэн үг юм". ОЙЛГОЖ УНШААЧДЭЭ. ДАГЗАА
9 | 0 Хариулах
Зочин [182.224.24.95] 2023/5/19
хоолойгоо таниулцан хойноо чадвараа алдвал үргэлжлээд яриад байж болно гэсэн үг
0 | 1 Хариулах
Зочин [202.179.21.202] 2023/5/19
Өөрийнх нь дуу байхгүй бол өөр хүмүүсийн хоолойг дуриаж ярьж болно. Хиймэл дуу.
0 | 0 Хариулах