Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП 100 шалгаруулалтад “GS25” брэндийн мастер франчайз үйлчилгээг Монголд амжилттайгаар нутагшуулсан “Дижитал Концепт” ХХК, хоёр жилийн ойн баяраараа анх удаа шалгарч, ТОП 47-д эрэмбэлэгдлээ. Хоёрхон жилийн хугацаанд Монгол улсын тэргүүлэгч ТОП-100 ААН-ийн онцлох 5 байгууллагуудын нэгээр тодорсон нь зөвхөн бидний биш, нийт харилцагчид, үйлчлүүлэгчид, бид бүгдийн хамтын амжилт юм.
2 жилийн дотор бид олон улсын стандартыг Монголдоо нутагшуулж, дэд бүтцээрээ дамжуулан хэрэгцээт бүхнийг чанарын баталгаатайгаар хотын өнцөг булан бүрд байршуулж, бизнес эрхлэгчдийг олон улсын туршлагатай холбогч “Lifestyle Platform” буюу гүүр нь билээ.
Энэхүү амжилт нь бидний зөвхөн эхлэл бөгөөд, бид цаашдаа жижиглэнгийн эзэдтэй хамтран франчайзингийн хөтөлбөр хэрэгжүүлж, жижиг дунд бизнесийг дэмжин улам өсөх амжилтыг үзэх хамтрагчид болохоор зогсолтгүй зорин ажиллаж байна.
Эрхэм хэрэглэгч таны оролцоогүйгээр бидний энэ амжилт боломжгүй тул, биднээр үйлчлүүлдэг та бүхэндээ гүн талархал илэрхийлье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!