Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: ₮200 тэрбумын төсөвтэй Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замыг энэ сард барьж эхлэхээр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, Баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ.

Тэрбээр "Уг төмөр замын суурь бүтэц, барилгын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг "Нарийнсухайтын төмөр зам" компанид олголоо. Шинээр барих төмөр зам нь Нарийнсухайтын бүлэг ордоос гарч байгаа нүүрсийг Хятад руу гаргах ач холбогдолтой.

Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлж, 2023 оны аравдугаар сард ашиглалтад оруулна. 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдах гол төмөр замын урт 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км. Уг төмөр замыг хувийн хэвшил барьж, зургаан жил ашиглаад "МТЗ" ТӨХК-д 100% үнэгүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Зүүн босоо төмөр зам буюу 1,250 км Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замыг барихаар "Эссэенз саплайз" ХХК шалгарсан. Тус компани концессын гэрээг зургаадугаар сард хийж, бүтээн байгуулалтын ажлыг энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр төлөвлөж байна" гэв.