Таны гэр бүлийн амар тайван, эрүүл энх, аз жаргалтай амьдралын хамгийн чухал хэсэг бол таны амьдарч байгаа гэр орон, хүрээлэн буй орчин юм.
Урин дулаан зун цаг ирэхэд хүмүүс хүүхдээ агаар салхинд гаргах гэж зуслангийн байшин худалдан авахыг зорьдог байсан цаг саяхан. Харин сүүлийн үед зөвхөн зуны хэдхэн сар ажлаа тараад түгжирч очдог зуслангийн байшин, орон сууц тусдаа байдаг ойлголт үеэ өнгөрөөжээ. Аюулгүй байдал, эрүүл мэндээ бодсон хүмүүс байгалийн гамшиг, хотын утаа, дуу чимээ, байгалийн гамшиг, цар тахлын аюулаас хол өөрсдийн гэсэн тухтай орчныг бүрдүүлэхийг хүн бүр хүсэх болсон.
Иймээс сүүлийн үед зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан хаус хотхоны төслүүд Монгол улсад ихээр хэрэгжиж байна. 4 улирал амьдрах хаус худалдан авахад барилгын чанар, эрүүл цэвэр агаар, хүрээлэн буй орчноос гадна байршил, хотын төв ажилд ойр байх нь хамгийн чухал байдаг.
Улаанбаатар хотын төвөөс хамгийн ойр буюу 14км (Sky Resort цанын баазаас 2км) зайд хот руу ирж, очиход түгжрэлгүй бүсэд байрлах "Сhuluut Sky Villa" хаус хотхоныг танилцуулж байна. Орон сууцны тав тухтай орчин болон цэвэр тунгалаг агаартай, хөрс агаарын бохирдолгүй, байгалийн үзэсгэлэнт газар Чулуутын аманд сүндэрлэж буй, хотын төвтэй хамгийн ойр хаус хотхон "Сhuluut Sky Villa".
Өнөөдөр Улаанбаатар хотод амьдарч буй хүмүүсийн хувьд агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн үед хүн бүр үр хүүхдээ цэвэр агаарт өсөн хүмүүжүүлэхийг зорьдог болсон. Цэвэр тунгалаг агаарт өссөн хүмүүс эрүүл чийрэг, өвчин тусах магадлал бага байдаг. Хотхоны байршил буюу Чулуутын ам нь агаарын урсгал маш сайн тул жилийн 4 улирал утаагүй цэвэр тунгалаг агаартай байдаг.
Цэвэр агаар, эрүүл орчинд амьдрахад хамгийн хүндрэлтэй нь хол зай болдог бөгөөд дийлэнх хаус хотхон, зуслангийн байшингийн сонголт түгжрэлтэй бүсэд байршиж байдаг. Их хотын завгүй амьдрал, хурдацтай хөгжил, хөдөлгөөнд цаг яах аргагүй алт болоод байна. Хотын төвөөс ердөө 14 км зайд түгжрэлгүй бүсэд байрших “Chuluut Sky Villa” нь таны алтан цагийг хэмнэж түгжрэлд биш гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг уртасгах болно.
Хотхоны 80% оршин суугчдын амралт чөлөө цагаа өнгөрүүлэх зориулалттай ногоон байгууламж, зөвхөн 20% хувь нь барилга байхаар төлөвлөгдсөн бөгөөд 1-р ээлжийн 17 айлын SINGLE HOUSE нийт 34 сингл хаустай хотхон. Нэгдсэн 3200м.кв ногоон байгууламж хотхоны голд байгуулж байгаагаас гадна нэмэлтээр 2 га газар мод, бут тарьж ургуулж байна. Ногоон байгууламж дундуур нэг ч машин зам байхгүй бөгөөд үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх боломж олгож байгаа юм.
Гэрээсээ гараад л шууд гадаад орчин буюу байгальд гарах төлөвлөлт бүхий Chuluut Sky Villa нь хувийн орон зайн эрх чөлөөг олгох айл бүрд 0.7 га эзэмшлийн талбайг тусгаж өгсөн бөгөөд та өөрийн эзэмшлийн талбайг хүссэнээрээ тохижуулах боломжтой.
Барилгын хийцлэл бүрэн цутгамал, суурийн болон цонхноосоо дулаан алдагдалгүй учир тав тухтай амьдрах боломжийг бүрдүүлж байна. Chuluut Sky Villa нь ашиггүй талбайгүй зөв зохион байгуулалттай 208 м2 болон 238 м2 гэсэн сонголттой.
Цэвэр, бохир ус
Аливаа барилга байгууламж, орон сууц, хаус, хотхоны хувьд цэвэр бохир ус буюу сангийн шийдэл хамгийн чухал хэсэг байдаг. Сhuluut Sky Villa хаус хотхон нь цэвэр усаа 120 метрийн гүнээс татаж, цэвэршүүлэн түгээж байгаа ба бохирын шийдлээ 2 том цэвэрлэх байгууламж барьж, бохир усаа 98% хүртэл цэвэршүүлээд саарал усаа дахин ашиглах боломжтой орчин үеийн байгальд ээлтэй эко системийг бүрдүүлж байгаа юм.
Барилгын тоноглол
Бид оршин суугчийн тав тухтай амьдрах орчин бүрдүүлэхийг эрхэмлэж, урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй байхад ашиглагдах Европ стандартын дэлхийд тэргүүлэгч брэндүүдийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг инженерийн шийдлийн хамт сонгон ашигласан.
Борлуулалтын алба: 7724-3333, 7733-2222
Facebook page: www.facebook.com/Chuluut.Sky.Villa
Web: chuluutskyvilla.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!