Дэлхийн Сэтгэцийн Холбооноос “Innovations in the treatment & psychosocial rehabilitation” олон улсын хурлыг тавдугаар сарын 5-7-нд зохион байгууллаа.
Энэхүү хуралд Монголын сэтгэцийн эмч, судлаач нар амжилттай оролцож, судалгааны ажлынхаа хүрээнд илтгэл танилцуулжээ.
Илтгэлийн төрөлд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (СЭМҮТ)-ийн эмч Т.Саранцэцэг “Some Mental issues of Female Prisoners" судалгааны ажлаар гуравдугаар байр эзэлсэн байна.
Мөн СЭМҮТ-ийн эмч С.Байгалмаа "Some Mental Health Issues of Offenders who Convicted to Drug Related Crimes" судалгааны ажлаар оролцож, гуравдугаар байранд орсон талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|