ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Ганбат: Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Авто замын салбар дахь асуудал шийдэл: Явган замын хавтан, авто замын хашлагын төлөвлөлт, гүйцэтгэл ба хяналт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын байранд болсон юм. 

Энэхүү хэлэлцүүлэгт Барилгын Хөгжлийн Төв, Хотын стандарт, хяналтын газар, АТГ болон бусад холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. 

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш: Сүүлийн жилүүдэд явган замын хавтан сольж байгаа үйл ажиллагаатай холбоотой иргэдийн өргөдөл, гомдол АТГ-ын 110 утсаар болон бичгээр их ирж байна.

Бодит жишээ яривал, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын тохижилтыг 2020 оны найм, есдүгээр сард гүйцэтгэсэн. Гэтэл хавтангууд нь шинээрээ байхад хүүхдийн хичээл эхлэхтэй зэрэг шинэ замыг хуулж эхэлсэн талаарх гомдол ирсэн. Иргэдийн зүгээс дөнгөж өмнөх жил нь сольсон хавтанг яагаад дахин засаж байгаа юм бэ гэх шүүмж хэлсэн. 

Түүнчлэн өмнөхөөс нь дордуулж тэгш бус гадаргуутай явган хүний зам тавьсан гэх асуудал байна. Энэ мэтчилэн замын хавтан, хашлагатай холбоотой маш олон жишээ бий. 

Явган хүний замын ажлыг хариуцаж, энэ чиглэлээр акц зохион байгуулж буй нэгжүүдийн авлигын эрсдэлийн түвшнийг харвал: 

  • Нийслэлийн ЗДТГ
  • Хот байгуулалт хөгжлийн газар дээгүүр байр эзэлж байна.

"Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БХТ-ийн Магадлалын хэлтсийн дарга Э.Хангал: Явган хүний замын засварт захиалагч, гүйцэтгэгч аль аль тал хяналттай хандах нь чухал. Зураг төсөл, материал чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй. Жишээлбэл, зураг төсөл дээрээ хөтөч хавтан нь харагддаг ч бодит байдалд хөтөч хавтангүй байх зэрэг асуудал бий. 

Хамгийн гол нь захиалагч зургийн даалгавар өгөхдөө хаанаас эхлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой.

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн дарга Г.Ганбат: Бүх шатанд хяналт тавих хэрэгтэй байна. Хотын стандарт байгаа ч хяналтгүй, улмаар Улаанбаатар өнөөдөр галзуу хүний хот болсон шүү дээ. 

Үнэн хэрэгтээ явган хүний зам, замын хашлага чинь өөрөө авлигын соёл болчихлоо. Монголын 3.4 сая хүн өдөр болгон тэр замаар алхаж байгаа. Алхах болгондоо дотроо гаслаад л зүгээр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй явж байна. Үүнд ямар ч хяналт, хариуцлага алга. Хэрэв авлигатай тэмцье, хариуцлага тооцъё гэвэл явган хүний замаас л эхлэх ёстой. 

Өнгөрсөн жил 5 их наяд төгрөгийн авлигыг АТГ илрүүлэн ажиллаж байна. Энэ бол Монгол Улсын төсвийн тал хэсэг. Замын хашлагаас эхлээд л ийм их авлигын асуудал байна гэсэн үг. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
29
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
23 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
И [202.126.90.39] 2023/5/4
Бродюр, явган замын хавтан, модон хайрцагтай таримал мод, модонд өлгөсөн ногоон гэрэл... "авлигын соёл"
0 | 0 Хариулах
Зочин [150.129.140.134] 2023/5/4
Яаг үнэн зүв зүгээр байгаа замын бордюрийг солиод бгаашд, тэгэхдээ бүр нөгөө гоё хийсэн замыг нь эвдэж бгаад зүв зүгээр байгаа бордюрийг нь солихоор бүр дургүй хүрмээр
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.130] 2023/5/4
reekt mondoror egnuu shine obgro reke hulagar baila tee jostoi mundagaa
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.130] 2023/5/4
mondoro reket bolno ged gemgui oyuatn bajan ohinig zoodl alsan genee. 2 goimon deremdel
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.191] 2023/5/4
чанаргүй замыг хариуцлагад хамруулах хэрэгтэй б.на.Тавьсан зам нь ганц 2жил болоод л эвдэрч б.на шд.Хүмүүнлэг орнуудад хашлага хэрэглэхээ болиод б.гаа шд.Хашлага нь хүний эд хөрөнгө,явах орон зайд маш их хохирол учруулдаг шд.Сэтгэдэггүй,шуналтай дарга нар яана д.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.85] 2023/5/4
ҮНЭНДЭЭ ЭНЭ ХОТОД ЧИНВ ЕРӨНХИЙ АРХИЬЕКТОРЫН ХЭРЭГ ГЭЖ БАЙХГҮЙ. ЦААШДАА Ч ЭНЭ АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГ БАЙХГҮЙ.
0 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2023/5/4
Zamiin havtan huulaga deer hulgai hiihgui baih heregtei. Naad zavaarsan zamiin "tohijolt" deer luivar hiihgui baih heregtei.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.11.230] 2023/5/4
Buh darga hulgaich avilgach bolchihson yum bish uu?
0 | 0 Хариулах
Авлигач [64.119.17.3] 2023/5/4
Замын засвар хийж байгаа компаниудаас нийслэлийн замын газрын дарга байнга хувь авдаг нэр нь б- гэж бгаа шалгаач дарга биш хувь гэж хочтой бсон
0 | 0 Хариулах
Irgen [203.91.116.147] 2023/5/4
Ygaasaa nuden deer n avilaga haragdaj baihad bugd nudee aniad ungurdug, ene shig bid hediin nudend haragdahgui avilaga asar ih baigaa
0 | 0 Хариулах
иргэн [183.177.100.4] 2023/5/4
Хотын дарга төсөв хүрдэггүй гэж ярьдаг, ийм байхад яаж төсөв нь хүрэх юм бэ, бүгд шат шатандаа завшиж идэж ууж байна ш дээ. хотын захиргааны ажил хариуцсан удирдах ажилтнууд ажлаа хийдэггүй, дарга царайлаад яваад байхаар доод ажилтнууд нь ажлаа мэддэггүй, хийдэггүйг нь далимдуулж хөрөнгө мөнгөн дээр нь ажиллаж байна даа.
0 | 0 Хариулах
иргэн [183.177.100.4] 2023/5/4
энэ чинь хотын зарим хороо, дүүргийн ажилтнуудын ганц хийдэг үндсэн ажил бизнес нь болсон ш дээ. албан тушаал эрх мэдлээ ашиглан өөрсдөдөө ашиг олох зорилгоор бизнес болгон ажиллаж байгаа. ичихгүй энэ хийх ажлаа иргэдийн нэрийн өмнөөс хүсэлт болгон тавьж зөвшөөрөл хөрөнгө мөнгөө батлуулдаг байгаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.76] 2023/5/4
Сансарт, Их дэлгүүрийн гадаа, Вокзал дээр 50 жилийн өмнө хийсэн бетон хашлага зүв зүгээр байхад одоогийн энэ хашлага нэг борооны дараа үйрээд, хайрга нь овоороод хоцордог. Ийм юман дээр юун машин, хүүхэд гарахад бутраад унаж бна.
1 | 0 Хариулах
Green Clean Energy [202.126.90.88] 2023/5/4
Bagaas eheldeg
2 | 0 Хариулах
зочин [202.131.245.69] 2023/5/4
1990-ээд ноос өмнө ажиллаж байсан Хот тохижуулах газрыг буцааж сэргээх хэрэгтэй. Хотын нутаг дэвсгэр дээрх бүх тохижилт, цэвэрлэгээ, ногоон байгууламж, авто болон явган зам, гэрэлтүүлэг гэх мэт эдгээрийн засвар үйлчилгээг хариуцаж гүйцэтгэдэг. Тэр газрын дарга нь Хотын нэг орлогч дарга нь байсан. Эрдэнэцогт, Баатар гээд айхтар сүрхий дараг нар байсан юм. Хөрнгө мөнгө, ажиллах хүч ч нэг дор төвлөрч хэмнэлттэй оновчтой зарцуулна. ажилчдын цалин хөлс ч өндөр болно.
3 | 0 Хариулах
МАНгар [202.179.24.143] 2023/5/3
хулгайчд
2 | 0 Хариулах
Ger horoolol [103.212.116.103] 2023/5/3
Manai nuhen jorlongiinhon zam hamaagui shu.
1 | 0 Хариулах
Irgen [103.229.123.190] 2023/5/3
Yavgan huni zam uneheer muu.yanz buriin ereever huraavar yumaar hiideg.neg standartiin zamtai bolmoor baina.
2 | 0 Хариулах
МАНайханы бизнес л цэцэглэж байгаа [66.181.160.124] 2023/5/3
МАНайхан үеийн үед хотын удирдлага хийж энэ бизнесээ бүр уламжлал болгож чадсан. 1. ногоон байгууламж гэж баахан уулын мод авцарч булна, тэгээр баахан хашаа хийнэ, 2. ногоон байгууламжаа хашаатай нь шороогоор булж байгаа явган зам засна хямд чанартай аюулгүй зам биш харин үнэтэй аюултай халтиргаатай зам тавьдаг, 3. жил бүр авто замын бордюр солидог тэгэхдээ явган замаа эвдэлж хийнэ 4. бордюр солиод авто зам засна бордюр явган бүгдийг эвдэнэ 5. газар доорх шугам солино, ингэхдээ авто зам гэрлийн шон явган зам гээд бүгдийг сүйтгээд шороо овоолоод орхино. ингээд жил бүр энэ дарааллаар МАНай хулгайчууд тендер зарлаж иднэ. гэхдээ энэ нь хийдэг юмны үнэ нь жил бүр улам геометр прогрессоор өсдөг. түгжрэл бууруулах гэж сайдтай хүртэл болж байгаа МАНай хулгайчууд хоёрхон жилд 872 тэрбумыг идсэн юу ч хийгээгүй байхад энэ мөнгө алга болсон. одоо энэ хулгай нь олон улсын чанартай болсон хятадын зээлээр гээд хэрэгтэй хэрэггүй хамаагүй хятадуудаар хятад материалаар хятад МАНингууд хийлгэж байгаа.
11 | 0 Хариулах
Зочин [192.82.82.50] 2023/5/3
Pyaz.da buhnii nuden deer il bga gants tom avligiin hergee shiidej chadku hevtjiij avligatai temtsene gj sh.aahaa bolih hergtei !!
2 | 0 Хариулах
Яг [66.181.179.160] 2023/5/3
Замын хашлагыг одоо л нэг ярьж байх шиг жил болгон сольж баахан мөнгө завшсан хойно нь дугарахч гэждээ өөрсдөө хамжаад бгаан бишүү монголд хулгайч биш дарга алгоо
6 | 0 Хариулах
Зочин [103.161.242.141] 2023/5/3
замын хашлага маш муу хийдэг. 1 жил болоо л бүгд мууддаг. тэрнийгээ хамуурсан энэ тэр гээд хачин юм яриад байсан. Ер нь татварын мөнгөөр дураараа дуригаж байна шүү !!!
5 | 0 Хариулах
Зочин [202.126.89.240] 2023/5/3
хараал идсэн авлигач хулгайчууд
7 | 0 Хариулах