Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Мөнхбат: Ямар ч нотлох баримтгүйгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй

М.Батчимэг, ikon.mn
2023 оны 4 сарын 24
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

17:04 2023/04/24

Шинэ яармаг төсөлтэй холбоотой төрийн орон сууцны корпорац төрийн өмчит үйлдвэрийн газарт олгосон зээлтэй холбоотойгоор “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат дараах мэдүүлгийг өглөө.

Тэрбээр “Энэ төслийн хувьд УИХ-ын 2010 оны 36-р тогтоол, ЗГ-ын хоёр ч удаагийн шийдвэр, Зээлийн хорооны удаа дараагийн шийдвэрүүдийн дагуу хэрэгжсэн үйл ажиллагаа юм. Үүнд ямар ч хууль тогтоомж зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа.

Энэ төсөл нь намайг ажилд ороход нэгэнт Хөгжлийн банканд судлагдаад шийдэгдчихсэн байсан.

Гэтэл энэ төсөл дээр намайг хувийн эрх ашгийн үүднээс хандсан, Шинэбаатартай бүлэглэсэн, хөгжлийн банкны тухай хууль, банкны дүрэм журмыг зөрчсөн зэргээр буруутгаж байгаа. Нэгэнт надаас үл хамаарах байдлаар намайг тус ажилд орохоос өмнө шийдэгдээд явж байсан төсөл дээр намайг албаны бус байдлаар хандсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол боломжгүй зүйл.

Мөн Шинэбаатар ТУЗ-ын даргатай бүлэглэсэн зүйл байхгүй. Ямар нэгэн байдлаар энэ нь хавтаст хэрэгт нотлогдоогүй байгааг дурдмаар байна.

Энэ зээлийн гол зориулалт нь тус төслийг хятадын “Экзим” банктай хамтарч хэрэгжүүлэхэд Монголын талаас хөрөнгө оруулахад оршиж байсан. Хятадын хөгжлийн банкны шийдвэр гарах хүртэл тэр банкнаас тавьсан шаардлагыг хангах үүднээс энэ хөрөнгийг нь тусгай дансанд байршуулаад битүүмжилчихсэн байсан.

Тэр битүүмжтэй данснаас энэ хөрөнгө намайг ажлаа өгөх үед Хятадын хөгжлийн банкны зээлийн шийдвэр нь гараагүй судлагдаж байсан учир битүүмжтэй хэвээрээ бүрэн бүтэн байж байсан.

 Энэ бол шууд Нью яармаг хаусинг прожект ххк-д зээл олгоод тэр зээл нь бүтэлгүйтсэн явдал биш. Хөгжлийн банкнаас гарсан зээл нь зарцуулалт хийгдээгүй. Битүүмжтэй дансанд байсаар ирсэн.

Яллах дүгнэлтээр тус компанид намайг давуу байдал олгосон гэж үзэж байгаа. Үүнд ямар ч үндэслэл байхгүй. Эсрэгээрээ энэ компани өөр дээрээ маш өндөр хэмжээний эрсдэлийг авсан.

Түүнчлэн энэ төсөлтэй холбоотойгоор Хөгжлийн Банканд их хэмжээний хохирлыг учруулсан гэж яллах дүгнэлтэд бичсэн байдаг. Гэвч яллах дүгнэлтэд тэр хохирлын хэмжээг тогтоогоогүй. Яг ямар дүнг хохироосон гэж үзэж байгаа нь тодорхой бус байна.

Ямар ч хохирлын хэмжээ тавилгүй зүгээр л их хэмжээний хохирол хэмээн тодорхойлсон байна. Энэ мэтчилэн нотлох баримтгүйгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.

15:54 2023/04/24

Нью яармаг хаусинг прожект ххк-тай холбоотойгоор “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаад буй шүүгдэгч Б.Шинэбаатар дараах мэдүүлгийг өглөө.

Тэрбээр “Миний бие Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татагдсан. Эдгээр гурван хүнтэй би ажил төрлийн холбоотой байсан болохоос хамаатан садан, ах дүү, бизнесийн холбоо байхгүй, үүрэг даалгавар авч байгаагүй. Миний хувьд ямар нэгэн компани байгуулж үзээгүй хүн.   

Намайг яллах болсон эрүүгийн зүйл ангиудыг судалж үзэхэд “бүлэглэн” гэх заалт алга. Тиймээс энэхүү яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.

Миний хувьд 30-аад жил төрд ажиллахдаа залуучуудыг нэлээн ажиглаж, хэн нь ажлаа хийж чадаж байна, хэн нь чадахгүй байна гэдгийг гадарлана. Мөнхбатын хувьд өндөр боловсролтой, хариуцсан ажилдаа шударгаар эцсийг нь үзэх гэж зүтгэдэг залуу гэдгийг хэлж чадна. Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал байхдаа тус банкийг ашигтай ажиллуулж чадсан ганц залуу. Тиймээс ийм сайн залуучуудаа Монголын төр яллах биш үнэлж хамгаалдаг байгаасай гэж бодож байна” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр Нью яармаг хаусинг прожект ххк-д давуу байдал олгосон гэх яллах дүгнэлтийн талаар:

“Монгол Улсын засгийн газраас 2015 оны 117-р тогтоолоор шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн хүрээнд шинэ яармаг орон сууцны хорооллыг барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг төрийн орон сууцны корпорацаар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг Хөгжлийн Банканд зөвшөөрч үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах ажлыг төрийн өмчийн хороонд даалгасан байдаг.

Энэ бүгдийг миний үед байсан Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлага асуудлыг судалж, үүнд өөрийнхөө саналыг боловсруулан оруулж ирсэн байдаг. Ийнхүү ТУЗ өөрсдийн журмын дагуу хэлэлцэж олонхын саналаар дөрвөн тогтоол гаргаж байсан. Энэ бол бүгд хууль тогтоомж, журмын хүрээнд хийгдсэн асуудал гэж миний хувьд үздэг.

“Хөгжлийн Банканд өндөр боловсролтой олон залуучууд ажиллаж байсан одоо ч хэвээрээ”

Хөгжлийн Банкны үндсэн ажил нь зээл олгох. Миний үед 120-иод ажилтантай банк байсан. Эдгээр хүмүүс болон үе үеийн ТУЗ-ийн гишүүд өөрсдийн хариуцсан ажлаа эрх үүргийнхээ дагуу гүйцэтгэснийхээ төлөө улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж ойлгодог. Хөгжлийн Банканд өндөр боловсролтой олон залуучууд ажиллаж байсан одоо ч хэвээрээ. Тиймээс үндсэн ажлаа хийснийх нь төлөө бөөнөөр нь яллагдагчаар татаж байгаатай санал нийлэхгүй байна. Эдгээр залуус шийдвэр гаргах түвшний хүмүүс ч биш мэргэжлийн хүмүүсийн хувьд санал дүгнэлтээ боловсруулан, танилцуулж үндсэн хийх ёстой ажлаа хийж байсан.

Энэ бүгдээс болж боловсролтой залуус бүгд төрд ажиллахаас татгалзаж гадагшаа гарах бодолтой болоод байна. Тэгвэл энэ улс орныг хэн авч явах вэ? Иймд эрхэм шүүгч та бүгд тал талаас нь нарийн судалж шийдвэрээ шударга гаргана гэж итгэж байна. Шүүх хурлын эцсийн үр дүнд энд байгаа ихэнх хүмүүс ялангуяа залуучуудын хэрэг хэрэгсэхгүй болно гэдэгт итгэж байна” гэв.

ВИДЕО: 

https://www.facebook.com/shuuhiinmedee/videos/254157213652975