Улсын Прокурорын Ерөнхий газар(УПЕГ)-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ үеэр УПЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа "Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажлын хүрээнд 251 иргэний хэрэг хянан шийдвэрлэж, 231.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Тухайлбал, Хөгжлийн Банкны хүсэлтээр "Эрэл" компаниас зээлийн төлбөрт 202.9 тэрбум төгрөг, "Монгол драй милк" компаниас 74 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон.
Ингээд "Эрэл" компаниас 171.2 тэрбум төгрөг, "Монгол драй милк" компаниас 58.4 тэрбум төгрөгийг тус тус гаргуулах шүүхийн шийдвэр гарсан" хэмээв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!