Уншиж байна ...
Зураг
Зураг

Nippon телевизийн албан ёсны эрхтэй “БИ ТОМ БОЛСОН!” Монголд!

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 11 сарын 26
Сурталчилгаа

2-5 настай хүүхдийн анхны, бие даасан даалгавраа гүйцэтгэж буй хөгжилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм аяллуудыг харуулдаг Японы алдарт “Old Enough!” (Би Том Болсон!) реалити нэвтрүүлгийн Монгол хувилбар тун удахгүй үзэгчдэд хүрч эхлэх нь. Нэвтрүүлгийг 2024.12.01-ээс эхлэн Ням гараг бүр Монгол ТВ суваг болон SeeRoo TV хүүхдийн контентын аппликейшнээр үзэх боломжтой.

Япон улсад 30 гаруй жилийн турш тасралтгүй гарч байгаа "Old Enough!" реалити нэвтрүүлэг нь дэлхийн сая сая үзэгчдийн сэтгэлийг татаж, хүүхдийн цагаахан сэтгэл, гэнэн хонгор төрх, хөгжилтэй мөчүүдийг онцолсноор олон орны гэр бүлүүдийн хайртай нэвтрүүлэг болж чаджээ.

Тэгвэл бид өнөөдөр Монгол хүүхдүүдийн сэтгэл догдлуулсан адал явдлуудыг хамтдаа үзэх боломжтой боллоо.  Хөдөөгийн үзэсгэлэнт байгалиас эхлээд, Улаанбаатар хотын завгүй гудамж дунд зураг авалт хийгдсэн энэхүү нэвтрүүлэгт Монгол хүүхдийн зориг, тэсвэр хатуужил, эв нэгдлийг харуулсан сонирхолтой нэвтрүүлэг болжээ.

Энэхүү нэвтрүүлгийг Брикхаус тоглоомын дэлгүүр санаачлан бүтээсэн бөгөөд хүүхдийн насанд тохирсон аюулгүй контентыг үзүүлэх зорилготой SeeRoo TV аппликейшнээр дамжуулан түрүүлж үзэх боломжтой.

Веб хуудас: seeroo.mn
Апп татах: seeroo.mn/app

*Энэхүү нэвтрүүлэг нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхэд хамгаалагчтай хийгдсэн бөгөөд даган дуурайхгүй байхыг бяцхан үрсдээ анхааруулахыг хүсье.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.