“Бадрах Энержи” ХХК болон Дорноговь аймаг дахь Политехник коллеж хооронд 2023 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хандивласан шинэхэн ном, сурах бичгүүдээр 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус коллеж номын сан хөмрөгөө баяжууллаа.
Коллежийн оюутнуудын сургалтын материалыг өргөжүүлж, гагнуур, цахилгаан зэрэг мэргэжлийн болон хувь хүний хөгжил, гадаад хэлний ном, сурах бичгүүдийг хандивлахын зэрэгцээ Монгол Улсын хэмжээнд 250 гаруй байгууллага ашиглаж байгаа номын сангийн Lib4U программыг 5 жилийн турш ашиглах лицензийн эрхийг мөн гардуулж өгсөн байна.
Талууд хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний хүрээнд, коллежийн оюутнуудад ураны олборлолтын үйл ажиллагаатай бодитоор танилцах, цаашлаад мэргэжлээрээ ажиллах, хөгжин дэвших өргөн боломжууд бий болох юм. Мөн, газар доор уусган олборлох аргын (ISR) талаарх сургалт зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, судалгааны ажлуудад дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлснээр “Бадрах Энержи” компани нь Монгол Улс дахь уран олборлолтын анхны төсөлдөө залуу үеийн авьяас, чадвартай боловсон хүчнийг ажиллуулах боломж, бололцоог бүрдүүлж байгаа билээ.
Тайлбар:
“Бадрах Энержи” ХХК болон Дорноговь аймаг дахь Политехник Коллеж хамтран ажиллах тухай санамж бичгээ 2023 онд байгуулсан ба дараах чиглэлүүдээр хамтран ажиллаж байгаа юм. Үүнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!