ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Нүүрсний гэх хэрэгт УИХ-ын долоон гишүүнийг яллагдагчаар татсан. Одоогоор шүүхэд шилжүүлсэн хүн байхгүй"

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын тайлан мэдээг танилцууллаа.

Энэ үеэр Нүүрсний гэх хэрэгт холбогдсон улс төрийн албан тушаалтнуудын хэргийг явцыг Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа танилцуулав. 

Тэрбээр "Уг хэрэгт холбогдуулан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Үүнээс хойш 57 хүнд холбогдох таван хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд эхнээсээ хэргүүд шийдэгдээд явж байгаа. 

Өнөөдрийн байдлаар УИХ-ын долоон гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүхэд шилжүүлсэн хүн байхгүй, ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор Авлигатай Тэмцэх Газраас Нийслэлийн Прокурорын газарт УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал нэмж ирээгүй" хэмээв. 

Нүүрсний гэх хэргийг мөрдөн шалгахад УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас Улсын Ерөнхий Прокурорт хүргүүлсэн.

Улмаар УИХ-аар хэлэлцэж, гурван гишүүний хоёрынх нь буюу Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний ажлын өрөөнд өнгөрсөн долоо хоногт АТГ-аас нэгжлэг хийж, компьютер зэрэг зарим эд зүйлийг нь авч явсан юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.75.50] 2023/4/19
Хулгайчуудыг Төрийн ордоны подвалд аваачаад л дагзанд нь сум зоолдоо
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.210] 2023/4/19
Нүүрсний хулгай 2013 оноос эхэлсэн.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.88.201] 2023/4/19
Bugdene deer ni hereg uuseg
0 | 0 Хариулах
Зочин [5.8.26.205] 2023/4/19
НҮҮРСНИЙ ГОЛ ХУЛГАЙЧ У.ХҮРЭЛСҮХ Нүүрсний хулгайгаас У.ХҮРЭЛСҮХ хувиа авдаг Түүний 2017-2020 оны ЗГазар хэлэлцэж нүүрсний бүх гэрээнүүдийг нууцад оруулсан. У.ХҮРЭЛСҮХ хүнийг ашиглаж сурсан учир баахан хулгайчыг тавантолгойн удирдлага, хил хамгаалах ерөнхий газар, гааль, татвар, цагдаа цэрэгт томилуулаа биздээ сүрхий айхтар баг нтр гээд. тэр хулгайчууд нь хулгай хийж ноогдол ашгаа томилсон хүрэлсүгт өгч байхад гар цэвэр байхуу? энэ новштой хамаарал бүхий бүгдийг нь У. ХҮРЭЛСҮХ тэй нь хамт хариуцлага тооцох ёстой. Ийм л цайрсан, худал инээсэн, жүжигчин этгээд ордны 3 давхарт луйвраар сууж ИРГЭДИЙН ногдол ашгийг сурсан зангаараа халааслаж түр сууна даа энэ У.ХҮРЭЛСҮХ
0 | 0 Хариулах