Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

"УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлж байгаа"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

АТГ-аас прокурорын зөвшөөрсөн хэмжээнд нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нэр бүхий УИХ-ын гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдлууд үүсэж байгаа.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Төмөрбаатарын Аюурсайхан, Нанзадын Наранбаатар нарт явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал саад учруулж байна гэж үзэн эдгээр гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргүүлж байгаа.

Ж.Мөнхбат гишүүний хувьд эрүү үүсгэж, яллагдагчаар татагдсан. 2022 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгөөгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан байгаа учраас бүрэн эрхийг түдгэлүүлэх асуудлыг оруулаагүй, УИХ-аар өөрийнх нь гаргасан хүсэлтээр шийдэгдэх байх гэж харж байгаа" гэв.