ХУВААРЬ: Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг зургаадугаар сарын 15-18-нд зохион байгуулна
Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс 2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын хуваарийг танилцууллаа.
ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдах юм.
Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгааг БҮТ-өөс өмнө нь мэдээлсэн.
Үүний
- 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
- 46 хувь буюу 15,783 нь нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.
Мөн өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийт 40 мянга орчим шалгуулагч энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх урьдчилсан тооцоолол бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
