21-р зуунд таныг ямар мэргэжилтэй эсвэл ямар салбарт ажилладгаас үл хамааран өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, бодит тооцоо судалгаа, өгөгдөл дээр үндэслэн зөв оновчтой шийдвэр гаргах зэрэг чадваруудыг шаардах болсон. Өгөгдлийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухаантай холбоотой контентууд ихэвчлэн Англи хэл дээр байдаг тул энэ чиглэлээр сурах, ажиллах сонирхолтой залуучуудад эх хэл дээрээ мэргэжлийн хүмүүсээс суралцах боломжийг технологиор дамжуулан Data School (data-school.mn) олгож байна.
Data School нь дата анализ болон их хэмжээний датан дээр ажиллах программуудыг хэрхэн ашиглах сургалтуудыг Монгол хэл дээр, хамгийн ойлгомжтой, амархнаар заадаг. Мөн Machine Learning Ulaanbaatar (MLUB) - тай хамтран Машин сургалт, Хиймэл оюун ухааны чиглэлийн контентуудыг бэлтгэн ажиллаж байна.
Та системтэй бэлдсэн үнэ төлбөргүй сургалтууд болон цогц хөтөлбөрүүдээс өгөгдөлтэй ажиллаж, дүн шинжилгээ хийх ур чадварууд болон Excel, SPSS, R, Python, Power BI, Tableau, Stata, Kaggle, Machine Learning, AWS зэрэг технологиудыг практикт ашиглах ур чадваруудыг Data School АПП болон data-school.mn ВЕБ дээрээс суралцаарай.
Үнэгүй сургалтууд:
Цогц сургалтууд:
Мөн дээрх 11 цогц сургалтыг багтаасан ПРЕМИУМ багц 4/14-г дуустал 30% хямдралтай үнээр бүртгэж байна. Бүртгүүлэх заавар: http://bit.ly/3GqhyR3
📜 Эдгээр сургалтуудад онлайнаар суралцаж амжилттай сургалтаа дуусгаад цахим СЕРТИФИКАТ авах боломжтой.
Та яг одоо Data School АПП-ыг татаад хүссэн газраасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлээрэй.
Web: data-school.mn
Facebook: www.facebook.com/dataschoolmn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!