Засгийн газрын ээлжит хурлын үеэр гарсан боловсролын салбартай холбоотой шийдвэрүүдийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Тэрбээр "Хөдөлмөрийн мөлжлөг Монгол Улсад байгаа. Тэр тусмаа ажил хөдөлмөр эрхэлж буй оюутнуудад хүндрэлүүд тулгардаг.
Оюутан өдрийн цагаар найман цаг ажиллах ямар ч боломжгүй учраас өмнө батлагдсан "Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам"-ыг өөрчилж, Засгийн газраар шийдвэр гаргуулна.
Мөн энэ хүрээнд МҮХАҮТ-тай хэлэлцээрт орж, оюутнуудын ажиллах цагийн хуваарь, оюутнуудын нэг цагийн ажлын хөлсийг зах зээлийн дунджаас өсгөх боломжийг судлах чиглэл өгөгдсөн" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|