Мобиком Корпораци нь 5G дэмждэг Samsung Galaxy A34, A54 загварыг онлайн дэлгүүр болон салбаруудаараа худалдаалж эхэллээ. Galaxy A серийн утаснууд нь дижитал хэрэглээг бүрэн хангахаар хүчин чадал сайтайгаас гадна боломжийн үнээр борлуулагддагаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг. Та бүхэн Galaxy A34, A54 загварыг худалдан авснаар Монголд 5G сүлжээ албан ёсоор нэвтрэхэд утсаараа 5G сүлжээнд холбогдон ашиглах боломжтой юм.
Та A серийн шинэ загваруудыг БЭЛНЭЭР авбал урамшуулалтай үнээр авахаас гадна 6, 12, 24 сарын зээлийн нөхцөлөөр худалдан аваарай.
Өмнөх A33 загвар 6.4 инч дэлгэцтэй байсан бол A34 нь 6.6 инч болж томорчээ. Харин A54 загварын тухайд өмнөх A53 загвараасаа бага зэрэг жижгэрч, 6.4 инчийн FHD+ Infinity-O дэлгэцтэй болж өөрчлөгджээ. Ингэснээр гадаа хурц нартай байсан ч утасны дэлгэцээ төвөггүйхэн харж чадна.
Энэ жилийн Galaxy A загварууд лайм жимсний ногоон, балт чулууны хар, аметист чулууны нил ягаан өнгөөр гарсан нь илүү тансаг, үнэ цэнтэй дүр төрхийг бий болгожээ.
Харанхуй шөнө бүүдгэр, бүрсгэр зураг авдаг үе ард хоцорчээ. Товчоо дараад л гүйцээ. Таны A54 автоматаар шөнийн горим дээрээ хамгийн тод зургийг буулгана. Үүгээр ч зогсохгүй Photo Remaster функцийн хиймэл оюун ухаан таны зургийг хэр баргийн “фотошопчин”-оос дутахгүйгээр засварлаж, өнгө будгийг нь тохируулаад өгнө.
IP67 хамгаалалттай учраас шиврээ бороо, тоостой замд алзахгүй. Мөн Dolby Atmos дуугаралт нь аяллыг тань илүү хөгжимлөг, илүү зугаатай болгоход тусална. Мэдээж, 5000mAh батарейтай учраас цэнэг нь хурдан дуусчих вий гэж санаа зовох хэрэггүй.
ҮЗҮҮЛЭЛТ БА ҮНИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ↓
ЭНГИЙНИЙГ УХААЛГААР
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!