ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Зандан: Европчууд Монголд хөрөнгө оруулах сонирхол их байгаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг
европ монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын цахим хуудаснаас авав

Шангри-Ла зочид буудлын их хүлээн авалтын өрөөнд "Дараачийн Оюутолгой хаана байгаа вэ?" сэдэвт хурал өнөөдөр зохион байгуулагдлаа. 

Хурлын үеэр гаднын хөрөнгө оруулагчид Монголд үйл ажиллагаа явуулахад ямар асуудал тулгардаг, юуг сайжруулах шаардлагатай талаар Европ, Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Б.Зандангаас тодруулав. 

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын тулд Монголд хэдэн асуудал тулгараад байгаа. Жишээлбэл, нэг хайгуулын компани нөгөөдөө лицензээ худалдах тохиолдолд татвар нь буруу ногддог. Төслийн үнийн дүн, зах зээлийн үнэлгээнд татвар тавигддаг. Төслийн үнийн дүнг өөдрөгөөр тусгасны дараа хөрөнгө оруулагчид мөнгөө оруулдаг. Гэвч тэр үнийн дүн дээр нь татвар тавигдчихдаг.

Хайгуулын компани гэдэг бол эрсдэлээ үүрээд, орлого олохгүй, зөвхөн зардал гаргадаг. Хайгуулаа хийчхээд цаашдаа уул уурхайн төсөл болгон хөгжүүлж үйл ажиллагаа явуулах боломжтой компанид зардаг. Гэтэл лиценз зарах татварыг нь өндөр ногдуулаад байвал Манайд хайгуулын компани орж ирэхээ болино. Компани ашигтай ажиллах зорилготой. Тэгэхээр хайгуулын компанийн Монголд ирэх орчныг бүрдүүлж, татвараа гэрээний үнийн дүн дээр ногдуулах хэрэгтэй. 

Татварын их бага хэмжээн дээр ямар нэгэн асуудал байхгүй байгаа. Жишээлбэл манай гишүүн байгууллага татвараа төлөхөд ямар ч асуудалгүй. Харин олсон орлого дээрээс татвар авах биш зах зээлийн үнэлгээн дээрээс авах гээд байгаа нь дарамт болж байна. 

Хоёрдугаарт шүүхийн шинэчлэлийн талаар ярилцах юм. Манай танхимын гишүүн байгууллагууд шүүх дээр очиход маргаанууд нь 3-5 жил хүртэл удах тохиолдол байдаг. Гаднын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн асуудал Монголд ирээд шүүхийн шийдвэр гүйцэтгэл дээрээ уддаг.

Жишээлбэл нэг бизнесийн байгууллага нөгөөдөө гэрээний дагуу мөнгө төлөх ёстой байхад, шүүхэд очтол хүү бодогддоггүй. Таван жилийн дараа шүүхийн шийдвэр гарахад хүү бодогдоогүй байдаг. Гэтэл мөнгөний үнэ үргэлж унаж байгаа. Тиймээс шүүх дээр очиж байгаа хэрэгт хүү тооцож байх хэрэгтэй.

Монгол Улс газар зүйн байршлын хувьд хязгаарлагдмал, их хэмжээний хөрөнгө оруулалт татахад өрсөлдөх чадвар өндөр газар биш. Далайд гарцгүй учир европчуудад хол санагдана. Тэгэхээр ирж байгаа хөрөнгө оруулагчдаа гомдоохгүй явуулах чухал юм. 

Хөрөнгө оруулалтын орчныг ерөнхийд нь сайжруулах шаардлага байгаа. Дэлхийн банкны бизнес эрхлэх орчны судалгаагаар Монгол Улс 190 улсаас 81 дүгээр байрт явж байна.

Хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулахад тог, дэд бүтэц байхгүй, тусгай зөвшөөрөл авахад хүнд суртал өндөр гэх мэт сайжруулах зүйлс байна. Европчууд Монголд хөрөнгө оруулах сонирхол их байгаа ч бизнесийн орчныг сайжруулах хэрэгтэй байна" хэмээн ярив. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ТЭНЭГЛЭЛ
9
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [66.181.161.64] 2023/3/22
Улс нь хөрөнгө оруулагч хайгаад бдаг. Иргэд нь европт хөрөнгө оруулах гээд бдаг. Их л сонин гаргалгаа бна даа
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2023/3/22
Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслөөр бол эрүүл ухаантай нэг ч хүн Монголд орж ирэхгүй юм байна лээ!! Дэлхийд Монгол ганцаар ашигт малтмалтай юм шиг харамласан, тээг саад (босго) тогтоосон шинжтэй төсөл явж байгаа сурагтай?!
1 | 1 Хариулах
Зочин [64.119.27.103] 2023/3/22
монголд монголчууд бизнесээ хийж чадахгүй булаалгаж байхад гадаадыг орж ирэхгүй ээ
0 | 0 Хариулах
💩😅 [66.181.189.191] 2023/3/21
husvel ted chamaar zaalgahguilde
0 | 0 Хариулах
Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаггүй юмаа [85.52.215.108] 2023/3/21
Хулгай л хийхээс элийгээрээ ашиг байхав эээээ 😤
1 | 0 Хариулах
Зочин [202.21.98.154] 2023/3/21
ОТ-оор барууны овоо хөрөнгө оруулалт орж ирлээ л гэсэн, тэгээд үр дүнг нь бүгд л мэдэж байгаа.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.187.74] 2023/3/21
Тосгоны хэмжээний зах зээлтэй, гол нь эрхзүй орчин муу, авлигадаа идэгдсэн улсад хэн орж ирхэвдээ.
1 | 0 Хариулах
Orc [77.24.7.205] 2023/3/21
Zam teever muu hugjsun ulsad yg yuni hurungu oruulalt baih umde
0 | 0 Хариулах
Зочин [103.57.94.13] 2023/3/21
одоо энд тэндээс зээл хэрэггүй ээ. луйварчдаасаа эхлээд зээлээ авмаар байна. дахиад л ангалзаад эд нар чинь түрүүчийн мөнгөө хахуульд өгөөд МАНтай хуйвалдаад дайрна
4 | 0 Хариулах
Зочин [103.57.93.151] 2023/3/21
Гадаадын хөрөнгө оруулагч гэдэг нэрийг баастай нь хутгаж орхисон ОТ шүү дэ.
2 | 0 Хариулах
Зочин [121.134.248.148] 2023/3/21
ЖДҮ, ялангуяа мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд ээлтэй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Яг одоо энэ нь маш төвөгтэй бөгөөд нөхөрсөг биш юм.
0 | 0 Хариулах
Зочин [103.10.20.218] 2023/3/21
Хахаха Монголчууд оруулсан хөрөнгө оруулалтыг нь луйвардчдаг болохоор хөрөнгө оруулхиймуу даа, Тэр Борис Жонсоны дүүгээс хүртэл мөнгийг нь аваад арилж өгсөн байна лээ ш дээ тийм байхад хэн хөрөнгө оруулах юм бэ бүүр инээд хүрчлээ
3 | 1 Хариулах
Зочин [103.57.93.151] 2023/3/21
Дандаа гадаадууд биднийг луйвардана гэж юу байхавдэ
2 | 1 Хариулах
шал худлаа [103.57.94.13] 2023/3/21
Жонсоны гэр бүл л энд ирж луйвардуулж явах юм гэнэ. ёстой энэ нэг хүний бичсэн шиг та нар ч гэсэн луйварддаг гэж харагдуулах гээд монголчуудын 100 жил идэх хоолыг луйвардчихаад худлаа хэдхэн доллар шидсэн болоод жүжиж байгаа шүү.
2 | 1 Хариулах
[139.5.219.15] 2023/3/21
guilgachinguud yuuch gej helne shuudee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.31.184] 2023/3/21
Б.Онгон баймаар юм
1 | 3 Хариулах
Зочин [27.124.29.175] 2023/3/21
арчаагүй амьтан
0 | 1 Хариулах
haha [154.28.188.240] 2023/3/21
Хүүгээс хүү боддог гэрээ хийдэг хyжаа шиг гарууд уу?
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.139] 2023/3/21
Мэдээжийн зүйл ярих юм даа. Геологийн ажилд хөрөнгө оруулж орд нээх аз туршсэн энэ их эрсдэлтэй ажлыг захын малчид, орон нутгийн засаг нар зогсоож, орон нутгаасаа хөөж гаргадаг биз дээ.
2 | 2 Хариулах
Зочин [103.57.94.13] 2023/3/21
нэг их сонирхол байгаа ч гэх шиг. өөрсдөө боловсроогүй эх оронч сэтгэлгээ суугаагүй, хашир биш шал уулын амьтан байж шизотож сэвээд. жаргалсайхан мэт шизотой хүмүүсийг ашиглаж үгсэн хуйвадаж зээл авч улсаа нурааж сууж юугаа яриад байгаа юм. 150 тэрбмын зээлтэй шизотой авгай хүүхдээ богд болгочихсон гэж дөвчигнөөд
4 | 1 Хариулах
Зочин [202.9.46.188] 2023/3/21
Компани жаахан ашигтай ажиллаад эхэлбэл маш их ашигтай бизнес байна гээд төр нь бүх мөнгийг нь дээрэмдэж авах гээд улайрчихна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.83] 2023/3/21
Хөрөнгө оруулах тусам өрөнд орж, байгалийн баялаг нь ил далд зөөгдөх тусам өрөнд орж ядуурч байдаг улс орон Монголоос өөр байдаггүй. Улны монгол сөнөтүгэй.
2 | 2 Хариулах