Энэ сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн арваннэгдүгээр хороонд "Хүн нас барсан байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар дуудлага өгсөн тоотод оршин суух хаягтай 50 настай эрэгтэй энэ сарын 13-14-нд шилжих шөнө биедээ олон удаагийн шархтай амиа алдсан нь тогтоогджээ.
Уг хэргийг 32 настай, эрэгтэй "О", 31 настай, эрэгтэй "Э" гэгчтэй хамтран үйлдэж, хохирогчийн "Land Cruiser" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлан зугтсаныг илрүүлсэн аж.
Гэмт этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!