Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Унах үеэр дэлгэцээ эвхдэг iPhone-ий загварын патентыг Apple компани бүртгүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Apple компани саяхан эвхэгддэг iPhone гар утасны загварын патентыг АНУ-ын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлжээ.

Гэхдээ энэ нь дан ганц уламжлалт эвхэгддэг гар утасны шийдэл биш, уналтаас дэлгэцээ хамгаалах механизм юм байна. Өөрөөр хэлбэл гар утас унахыг автоматаар мэдрээд дэлгэцээ эвхдэг байх шийдлийг шинэ патентын бичиг баримтад тусгажээ.

iPhone утасны эвхэгддэг загвар үйлдвэрлэгдэж магадгүй тухай яриа олон жил яригдаж байгаа ч Apple компани энэ талаар ганц ч удаа ам нээгээгүй байгаа.

Гэхдээ патент авах нь ийм шийдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг биш юм. Ямартай ч Apple эвхэгддэг гар утасны шийдлийг сонирхон судалсаар байгаа нь эндээс харагдаж байна.

Эвхэгддэг загварын гар утас дэлхийн зах зээлд өчүүхэн бага хувь эзэлдэг. Өнгөрсөн онд дэлхий даяар ийм загварын 14 сая гаруй гар утас зарагдсаны 12 сая орчим нь Самсунгийн Galaxy цувралын бүтээгдэхүүнүүд байсныг Canalys байгууллагын судалгаа харуулж байна. 2022 онд нийтдээ 1.2 тэрбум гар утас зарагдаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider