Монгол эрэгтэйчүүдийн тухай 2022 оны жилийн эцсийн байдлаар гаргасан зарим тоон мэдээллүүдийг хүргэе.
Манай улсын нийт хүн амын 49.3 хувь нь эрэгтэйчүүд. Нийт эрэгтэйчүүдийн 67.9% нь хот суурин газарт, 32.1% нь хөдөө орон нутагт амьдарч байна.
Цэрэг гэдэг нэртэй 15 эрэгтэй байдаг байна.
Монгол эрэгтэйчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ.
Хамгийн урт нэртэй эрэгтэйг Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо гэдэг бөгөөд энэ нэр нь Монголын хамгийн урт нэрт тооцогддог байна.
Эрэгтэй суралцагчдын нийт дүнд эзлэх хувь 2022-2023 оны хичээлийн жилийн эхний байдлаар:
Өнгөрсөн оны 4-р улирлын байдлаар эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 54.9 хувьтай байна.
Эрэгтэй ажиллагчдын сарын дундаж цалин 2022 оны 4-р улирлын байдлаар 1.9 сая төгрөг байгаа нь эмэгтэйчүүдийнхээс 374.6 мянган төгрөгөөр дээгүүр байна.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо