Уншиж байна ...
Зураг
Зураг

Вагнер групп хөлсний цэрэгт элсүүлэх сурталчилгаагаа Pornhub сайтад байрлуулжээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер групп Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор хөлсний цэрэгт залуусыг элсүүлэх ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа.

Ингэхдээ дэлхийн хамгийн том порнограф вэб сайт болох Pornhub сайтад сурталчилгаагаа байрлуулжээ.

ОХУ-аас тус сайтад VPN ашиглалгүй шууд хандахад Вагнерын видео сурталчилгаа харагддаг болсныг эх сурвалжууд мэдээлсэн байна.

Уг сурталчилгаанд амандаа модтой чихэр эргэлдүүлэх эмэгтэйн дүрс гарахын хажуугаар Вагнерыг “дэлхийн хамгийн супер хувийн арми” гэж магтах дуу хоолой сонсогдож байгаа юм.

Вагнерын босс Евгений Пригожин ийм сурталчилгааг Pornhub сайтад байрлуулснаа баталжээ.

“Порнограф сайтад сурталчилгаа байрлуулах нь манай маркетингийн мэргэжилтнүүдийн шилдэг санаа юм. Би тэдэнтэй бүрэн санал нийлж байгаа. Гар хангалга хийж суухын оронд Вагнерын армид элсэж тулалдахыг энэ сурталчилгаанд уриалдаг. Хэн үүнтэй санал нийлэхгүй гэж?” хэмээн тэр Телеграмм хуудсандаа мэдээлжээ.

Өнгөрсөн онд Оросын шоронгуудаас хоригдлуудыг дайчилж байсан Вагнер групп өнгөрсөн долоо хоногт тус улсын 42 хотод цэрэг элсүүлэх төв нээх болсноо зарлаж байв.

Энэ долоо хоногт ОХУ-ын парламент тус улсын армийн цэргийн алба хаагчдын нэр хүндэд халдахыг хориглох хуулиа өргөжүүлж, хөлсний цэргүүдийг бас хамруулах өөрчлөлтийг баталсан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe