Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЖЭЭЧ: Голомт банк шаардлага хангаагүй есөн зээлдэгчид санхүүжилт олгосон

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хөгжлийн Банкны гурав дахь шатны тав дахь өдрийн сонсголд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)-ийн зээлийг хэлэлцэж байна. 

Зээлтэй холбогдуулан нийт 21 хүнийг гэрчээр дууджээ.

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

Хөгжлийн Банкнаас Голомт банканд 269 тэрбум 30 сая төгрөгийн төсөл санхүүжүүлэх эх үүсвэрийг шилжүүлсэн. Нийт 168 зээлдэгчид 214 тэрбум 360 сая төгрөгийн зээлийг дамжуулан олгосон байна.

2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар Голомт банканд 21 дэд зээлдэгчийн 3.5 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулж 44 зээлдэгчид 52.7 тэрбум төгрөгийг олгожээ.

  • 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 11 зээлдэгчийн 2.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй. 
  • Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай дөрвөн зээлдэгчид санхүүжилт олгосон.

Ноос, ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төсөлд зориулан 17 зээлдэгчид 46 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

  • 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 318.5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй. 

Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 54 төслийн зээлд 100.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. 

  • 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар гурван зээлдэгчийн 656 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй. 
  • Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай "Анар ганган" ХХК-д санхүүжилт олгожээ. 

Хүлэмжийн аж, ахуй байгуулахад зориулж 32 зээлдэгчид 25.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. 

  • 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 49.6 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй. 
  • Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй Х тайлантай "Ногоон сор" ХХК-д санхүүжилт олгожээ. 

Оёдол, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулж 17 зээлдэгчид 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон.

  • 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар хоёр зээлдэгчийн 47.5 сая төгрөгийн зээл төлөгдөөгүй. 
  • Голомт банк нь Хөгжлийн Банктай байгуулсан гэрээгээ зөрчиж “Сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаагүй гурван зээлдэгчид 660 сая төгрөгийг олгожээ. 
зураг
 

Зөрчилтэй зээлийн талаар:

  1. "Монгол нэхмэл" ХХК дөрвөн тэрбум төгрөгийн зээл авсан хэдий ч огт ашиглаагүй хугацааны эцэст тус зээлийг хаасан байна. 
  2. "Говь хурах" ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд гурван тэрбум төгрөгийн зээл авч, нэгдүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 800 сая төгрөгийн үлдэгдэлтэй. 
  3. "Цахиурт ану" ХХК нь сүүн фермийн аж ахуй эрхлэх төслийн хүрээнд 450 сая төгрөгийн зээл авсан бөгөөд бэлнээр 250 сая төгрөг, хувьцаа эзэмшигч нь өөрийн дансанд 196.8 сая төгрөгийг авсан тул зарцуулалтыг шалгах боломжгүй. Түүнчлэн зээлийн үлдэгдэл нь 450 сая төгрөг байна.
  4. "ГУМ" ХХК нь 3.7 тэрбум төгрөгийн зээл авсан ч огт ашиглаагүй бөгөөд сар бүрийн төлөлтөө хийгээд хугацааны эцэст зээлээ хаасан. 
  5. "Хонгор ноос экспорт" ХХК нь сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 3.8 тэрбум төгрөгийг авч, 1.8 тэрбум төгрөгийг огт ашиглаагүй бөгөөд хугацааны эцэст зээлээ хаажээ. 
  6. "БУЯН" ХХК ноолуурын үйлдвэрийн техник тоног төхөөрөмж шинэчлэлд 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Үндсэн зээлийн 14 тэрбум төгрөгийг огт төлөөгүй. Түүнчлэн хамаарал бүхий компаниудаараа нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 16.3 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. 
  7. "Грийн сити гарден" ХХК нь өвлийн хүлэмж байгуулах төсөлдөө 8.2 тэрбум төгрөгийн зээл авч, 2.5 тэрбум төгрөгийг хадгаламжид байршуулан гэрээгээ зөрчжээ. 
  8. "Нэшнл кашмер" ХХК хоёр удаагийн санхүүжилтээр 520 сая төгрөг авсан. Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгийн төлбөрөө хугацаандаа эргэн төлөөгүй бөгөөд 518 сая төгрөгийн зээлийн зөрчил үүссэн" гэдгийг танилцуулав. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/767775978084019