ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:22 2023/03/17

ШУУД ҮЗЭХ: 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн агуулгыг буруу мушгиж тайлбарлаад гуйвуулаад байх юм. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, нэгдэж жагсаж цуглах эрхийг хааж боосон зүйл уг хуульд нэг ч байхгүй. 

Цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль юм. Гэтэл жагсаж цуглаж, үгээ хэлэх гэж байгаа иргэдийн эрхэд халдаж байгаа юм шиг зүйл ярьж, ингэж ойлгуулж байгаад харамсаж байна. Хуультай сайн танилцаарай. 

Харин тухайн хуулийг заавал ийм яаруу сандруу намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж батлах хэрэгцээ шаардлага юу байсан бэ? Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг тавих нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байна. Нийгэмд тус хуулийн хэрэгцээ шаардлага байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, дахиж оруулж ирэх хэрэгтэй. Зөрчил гаргасан бол түүнийгээ засъя.

Миний хувьд ийм хууль батлагдах нь цаг хугацааны асуудал гэж ойлгож байгаа. Цахим гэмт хэргийн хохирол, хохирогч нарын тоо нэмэгдэж байгаа" хэмээв. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, уг хуулийг дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдгийг гишүүдийн олонх хэлж байв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, санал авах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч байна" хэмээв. 

09:37 2023/03/17

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдах хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай болон дагалдах хуулийг хэлэлцэн батлахдаа Үндсэн хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай болон Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул хориг тавьжээ. 

Өнөөдрийн хуралдаанаар мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл хангах, нөөцийн мах худалдаалах арга хэмжээний талаар мэдээлэл сонсоно.  

11:22 2023/03/17

ШУУД ҮЗЭХ: 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн агуулгыг буруу мушгиж тайлбарлаад гуйвуулаад байх юм. Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, нэгдэж жагсаж цуглах эрхийг хааж боосон зүйл уг хуульд нэг ч байхгүй. 

Цахим орчинд эрх нь зөрчигдөж байгаа иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль юм. Гэтэл жагсаж цуглаж, үгээ хэлэх гэж байгаа иргэдийн эрхэд халдаж байгаа юм шиг зүйл ярьж, ингэж ойлгуулж байгаад харамсаж байна. Хуультай сайн танилцаарай. 

Харин тухайн хуулийг заавал ийм яаруу сандруу намрын чуулганы төгсгөлд хэлэлцэж батлах хэрэгцээ шаардлага юу байсан бэ? Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг тавих нөхцөлийг бүрдүүлсэн гэж харж байна. Нийгэмд тус хуулийн хэрэгцээ шаардлага байна. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, дахиж оруулж ирэх хэрэгтэй. Зөрчил гаргасан бол түүнийгээ засъя.

Миний хувьд ийм хууль батлагдах нь цаг хугацааны асуудал гэж ойлгож байгаа. Цахим гэмт хэргийн хохирол, хохирогч нарын тоо нэмэгдэж байгаа" хэмээв. 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авч, уг хуулийг дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэдгийг гишүүдийн олонх хэлж байв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль зүйн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулж, Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах, санал авах, Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагад нийцүүлэн дахин өргөн мэдүүлэх чиглэл өгч байна" хэмээв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг