ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Рамзан Кадыров эрүүл мэндтэй нь холбоотой цуурхлыг няцаажээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Чеченийн Бүгд Найрамдах Улсын тэргүүн Рамзан Кадыров хүндээр өвдсөн тухай сүүлийн үед нэлээд яригдах болсон.

Тэгвэл тэр өчигдөр Телеграм хуудсандаа энэ цуурхлыг няцаасан мэдэгдэл гаргажээ. “Би эрүүл саруул бөгөөд эрч хүчээр дүүрэн байна. Би ердийн үе шигээ спортоор хичээллэж, ууланд алхаж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэй холбоотой чухал асуудлуудыг шийдэж байгаа” гэж хэлсэн Кадыров өөрийг нь удахгүй болсон гэдэгт найдаж байсан хүмүүсийн урмыг хугалах болсондоо уучлал гуйсан байна.

Одоо 46 настай Кадыров 2007 оноос хойш Чеченийг хатуу гараар удирдаж байгаа. Германы Bild сонинд энэ сарын эхээр түүнийг бөөрний өвчнөө эмчлүүлэхээр Арабын Нэгдсэн Эмират Улсаас нарийн мэргэжлийн эмч дуудсан тухай мэдээлсэн юм. Бас Кадыровыг хэн нэгэн хордуулсан байж болзошгүй тухай яриа хүртэл тарж байв.

Кадыров сүүлийн үед гарын хуруундаа эмчилгээний зориулалттай байж болзошгүй төхөөрөмж зүүдэг болсон.

Харин өчигдөр тэр үүнийгээ өдөр тутмын шашны зан үйлийг нь бүртгэх зориулалттай төхөөрөмж гэж тайлбарлажээ.

Хоёрдугаар сарын 21-ний өдөр Кремлийн ордонд ОХУ-ын ерөнхийлөгч Путиний тавьсан илтгэлд Кадыров оролцоогүй нь сэжгийг улам нэмэгдүүлж байв.

Саяхан Кадыровын 17 настай хүү Ахмат албан бус шугамаар Кремльд Путинтэй уулзсан нь бас нэг ярианы сэдэв болж байлаа. Тухайлбал Чеченийг удирдах дараагийн хүний асуудал яригдаж эхэлсэн гэх цуурхал тарсан юм.

Даваа гарагт Кремлийн ордонд Путин, Кадыров нар уулзсан тухай мэдээ цацагдаад байгаа. Чеченийн эдийн засаг, Өрнөдийн хоригийн нөлөө зэргийг хэлэлцсэн гэгдэж байгаа энэ уулзалтын дүрс бичлэг бас л этгээд сонин харагдаж байлаа.

Путиний үнэнч хүмүүсийн нэг гэгддэг Кадыров нэг жил гаруйн өмнө эхэлсэн Украины дайныг идэвхтэй дэмжигчдийн нэг юм. Тэр бүр нэг удаа өсвөр насны хоёр хүүгээ фронтын шугам руу илгээснээ зарлаж байв.

Эх сурвалж: The Moscow Times

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.115.10] 2023/3/17
Эв эрүүл сав саруул энэ хүнээс НАТО тэр чигтээ савирч цуурхал тарааж бна.
1 | 1 Хариулах
Зочин [59.153.115.10] 2023/3/17
Америкаас л гаргасан цуурхал . Хэдэн жилийн өмнө Путинг бас л тэгээд бсан. Харин ч зөнөж үхэх гэж бгаа балай өвгөн, хар тамхичин тэнэг барууны боолоор удирдуулаагүй байх шүү.
1 | 0 Хариулах
Zochin [202.126.89.112] 2023/3/17
Оросын Су-27 АНУ ын дроныг унагасан бичлэг тархжээ. Жинхэнэ Topgun чинь Оросын нисгэгчид байна ш дээ. Онгоц нь мөргөөч үгүй зүгээр л унагаад унагачихсан байна хэ хэ. Юун Оросын онгоц гэмтэх, тэр дронд нь хүрэлцээч үгүй юм байна.
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.10] 2023/3/17
Онгоцны салхинд цохиулаад л Оросын гарт бас нэг нууц нь орчихлоо доо.
1 | 0 Хариулах
BYE KADIROW [35.76.115.70] 2023/3/16
том хүүг нь зөнөг хаан хориод барьцаалчихсан, кадировыг гэнэт бөөрний дутагдалд оруулж байгаад тохироо хийгээд ерөндөгөө өгсөн биз
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.100] 2023/3/16
Тик ток Нохой кадыров гандон үхсэн үхээгүй ялгаагүйээ,,,,амьд үхдэлшдээ,,,
3 | 4 Хариулах
Зочин [202.55.188.87] 2023/3/16
Нүдний хараа болон ой ухаан нь асуудалтай болчихжээ. Гэвч өөрийгөө ердийн үеийнхээс ялгаагүй байна л гэж бодож байгаа юм байна.
2 | 3 Хариулах
Өнхөрүүш [139.99.101.16] 2023/3/16
Буяны тарга л байна.
3 | 3 Хариулах
Путиний фашизмгүй Монгол улс [66.181.181.135] 2023/3/16
Путин Кадыровын хүүг мөн Белорусын ерөнхийлөгч Лукашенкогийн хүүг барьцаанд авсан
2 | 4 Хариулах
Latin49 [192.82.69.236] 2023/3/16
bie n muu baigaa n unen shu de hunii nuur ogtson ingej havagnadaggui yum ene bol buurnii asuudal garsan dotood shuurliin bulchirhainuud bolhoo baisan gesen ug.
1 | 2 Хариулах
Зочин [192.82.80.209] 2023/3/16
Яаанаа үхэхгүй нь бншдээ одоо яаанаа лллраа чи амиа хорлооч ккк
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.70] 2023/3/16
Тэгвэл тэр өчигдөр Телеграм хуудсандаа энэ цуурхлыг няцаасан мэдэгдэл гаргажээ. “Би эрүүл саруул бөгөөд эрч хүчээр дүүрэн байна. Би ердийн үе шигээ спортоор хичээллэж.......гэсэн бна. Үгэн дотор үг гэж. Одоо бол еөрийн бус үедээ ч гэсэн ингэж тэгэж бнаа гэсэн бна дээ энэ ухна ишиг
2 | 1 Хариулах
Зочин [202.131.238.114] 2023/3/16
Путин батлан хамгаалахын сайд нартайгаа маш урт ширээнд холын зайнаас харьцаж байсан бол энэ новштой ойрхоноос харьцаж байгаа бас нэг хэлэмж гэж ажилглаж байна. Путин прогожин болон энэ мэтийн гаруудтай армынхаа генералуудаас илүү дотно харьцаад байхааар өөрөө өөрийнхөө баруун гарыг тайрч байна л гэсэн үг. Төрийн эргэлт бараг болчих байх оо ашгүй
2 | 4 Хариулах
Зочин [107.115.243.25] 2023/3/16
Шпаргалкаа ч олигтойхон уншчихаж чадахгүй….худал хэлсэн хүнд сохор хүн ч харахаар томоор биччихсэн шпаргалк барьчихаад тэрнийгээ унших гэж тарчилж байна лээ шд…..тэгээд бас ХУЙ улсын ШУА-ийн Академич гээд байгаа…..
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.30] 2023/3/16
Аа энийг өөрийнх нь шүтээн Путин нухна үгүйдээ л одоо аав ээжийгээ алуулж байгаа Украйн хүүхдүүд том болоод нухчихна
7 | 2 Хариулах
зочин [203.91.115.50] 2023/3/16
Эргүү үхэр мянга мөөрөөд яавадээ чааваас кк маанаг ац шар хаданд очиж хэвт
3 | 2 Хариулах
Зочин [107.115.243.25] 2023/3/16
Ахмат дыровыг путин нюхсан….одоо хүү арамзаныг ч бас нюхна…
1 | 2 Хариулах
💩 [66.181.188.105] 2023/3/16
fk china
0 | 2 Хариулах
Зочин [98.47.186.65] 2023/3/16
Манай хөдөөнийхөн ба өвөө эмээ нар иймэрхүү тарган хүнд дуртай тэ. Тарган цатгалан малигар гээл хаха. Хойд со шиг сэтгэлгээтэй гарууд. Бацаан байхад 2-р эмнэлэгт эмээтэй очерложийсон урд 2 туранхай өвөө шаажийсийн. Тэгсэн нэг нь Бирваа гуай явжийна, зарим хүн хөгширхөөрөө ингээд схн таргалхын буян бхдаа гсн чинь нөгөөх нь хэлээд юүхэв мань мэт нь хэрзийгээд хэрэг алга гэж авсан хаха. Нөгөөх нь хөөрхий даралт нтр гээл бөөн асуудалтай бсн байх аахилцан явжийсан.
0 | 0 Хариулах
Зочин [98.47.186.65] 2023/3/16
Их таргалжээ
3 | 0 Хариулах
Зочин [107.115.243.25] 2023/3/16
Бөөрний дутагдал…..
0 | 1 Хариулах