ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалах шийдвэр гарлаа

Б.Даваабазар, iKon.mn
2023 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хуралдааны шийдвэрийг удирдлагууд шийдвэрээ танилцууллаа.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар

  1. Бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах
  2. Бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгох
  3. Банкны гадаадын зах зээлээс бонд болон зээл хэлбэрээр шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох шийдвэр гаргасан. 

Жилийн инфляц 2023 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 12.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 12.1 хувьтай гарав. Инфляц сүүлийн саруудад өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур саарахад импортын барааны тээврийн зардал буурсан нь голлон нөлөөллөө. Нийлүүлэлтийн шалтгаантай хүчин зүйлсийн нөлөө алгуур багасахын зэрэгцээ шатахууны үнийн төсөөлөл буурснаас инфляцын төсөөллийг өмнөхөөс бууруулав.

Ийнхүү инфляц цаашид алгуур саарах хүлээлттэй байгаа хэдий ч валютын ханш, эрэлтийн хүчин зүйлсийн нөлөө нэмэгдэж болзошгүй байна.

Эдийн засгийн идэвхжил 2022 оны дөрөвдүгээр улиралд хүлээлтээс өндөр байхад БНХАУ-ын “Тэг Ковид” бодлогын арга хэмжээ суларч, эрчим хүч болон худалдааны салбараас бусад салбарын идэвхжил хүлээлтээс өндөр гарсан нь нөлөөллөө. Хилийн хязгаарлалт суларч, уул уурхайн салбарын үйлдвэрлэл нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжрах хүлээлттэй байна.

Гадаад эрэлтийн төлөв сайжирч, манай улсын экспортын гол нэрийн барааны үнийн төсөөлөл өмнөхөөс нэмэгдлээ. Түүнчлэн глобал эдийн засагт инфляцын эрч саарч, бусад төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлэх хурдаа сааруулж эхлээд байна. Гадаад болон дотоод нөхцөл байдал хүлээлтээс сайжирсан хэдий ч дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, нийлүүлэлтийн сүлжээний доголдол нь геополитикийн асуудлаас үүдэн даамжрах эрсдэл хэвээр байна.

Гадаад эрсдэл, тодорхой бус байдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг хэвээр хадгалах, хүүний коридорыг нарийсгах болон банкны гадаад зах зээлээс шинээр татсан 360 хоног хүртэлх хугацаатай эх үүсвэрийг заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох бодлогын шийдвэр гаргав. Энэхүү бодлогын арга хэмжээ нь төгрөгийн өгөөжийг хадгалах болон банкны гадаад валютын эх үүсвэр татах хөшүүргийг бий болгосноор эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрийг хангах, улмаар инфляцыг зорилтот түвшин рүү илүү хурдан бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Гадаад, дотоод эдийн засгийн орчинд гарах өөрчлөлт болон инфляц, эдийн засгийн төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмуудыг авч хэрэгжүүлнэ" гэлээ. 

ВИДЕО:

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
irgen [66.181.179.179] 2023/3/17
Mongol bank mergejliin tuvshind, hestuu tsag ued sain ajillaj bgaag olon ediin zasagchid harj bgaa . Mongol baitugai Amerikiin bankuud dampuuraad bna. Sweitsarid ch bas bank ni evguiteed ehelsen bna. Yu ch medehgui heterhii merhii mergen jaraahai boltsgoohoo bolino uu
0 | 0 Хариулах
Тэнэг хүү [202.21.122.150] 2023/3/16
dollariin bool bolsn nohortoi hariutslaga tootsoooch
0 | 0 Хариулах
Зочин [192.82.77.8] 2023/3/15
heregleenii zeeliin hugatsaa boginosgoson arga chini ur duntei baisan. tehdee odoo heregleenii zeelee 100 huvi hurtel gargaj ter bodlogiig chini toirch bna. uridchilgaagui gargadag bolsonoos hoish ersdel ihesch bna daatgaliin salbaraa tataj unagah hemjeend hurch baina. daatgaliin companiudaa shalgah heregtei. ter 100 huvi zeel gargaj baigaag boliul. bas ter het baga zeel avch baigaag boliul. hadgalamj hiigeed umaa avj surgah heregtei.
0 | 0 Хариулах
иргэн [202.21.117.210] 2023/3/15
Бодлогын хүүгээ өсгөөчээ. Тэгээд зээлээ хумиа өөр ямар ч гарц харагдахгүй байна.
2 | 0 Хариулах
Zochin [202.126.89.236] 2023/3/15
Zeel buur tultlaa humigdsan bga. Havar ZG sangiin teleh chaachkeed, evgui bn sht
0 | 0 Хариулах