ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

П.Оюунаа: ЕБС-д англи хэлийг гуравдугаар ангиас нь тоглоомын аргаар заадаг болно

П.Сайнжаргал, IKON.MN
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сурагчдад гуравдугаар ангиас англи хэлний хичээл оруулдаг болох талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өмнө нь мэдээлж байсан. 

Тодруулбал, Их Британийн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ хэмээн хэлсэн байдаг. 

Энэ талаар Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагаас тодруулахад дараах хариултыг өгсөн юм.  

Тэрбээр "Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөрийг Засгийн газраар батлуулан хэрэгжүүлж байна. Боловсролын тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд англи хэлийг бага ангиас нь эхэлж оруулах шаардлагатай хэмээн үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдугаар ангиас нь англи хэлийг тоглоомын хэлбэрээр заадаг арга барил руу оруулах юм. Ингэхдээ Кембриж болон "Pearson" хөтөлбөр дээр хийгдсэн нэлээд судалгаанд тулгуурласан. 

Тухайлбал, сурагчдад англи хэлийг тоглоомын аргаар заана. Мөн танхимын сургалтаас гадна англи хэлний цахим сургалтын тогтолцоог оруулж ирж байгаагаар онцлог. 

Бага ангийн хүүхдүүдэд үлгэр ярьж, үүний дараа сонссон үлгэрийнх нь агуулгыг яриулах, зөв дуудлагад сургах зэрэг хэлний дөрвөн чадварыг жигд хөгжүүлэх зорилгоор цахим сургалтын платформыг нэвтрүүлж байгаа" хэмээн хэллээ. 

"Бага насны хүүхдүүд хоёр хэлийг зэрэг сурахад сэтгэлгээ нь хоёр дахин хөгжиж байдаг"

зураг
 
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Мөн "Энэ улирлын хичээлээс дээрх хөтөлбөрийг туршилтаар зарим сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. "Pearson" хөтөлбөрийг 38 сургуульд хэрэгжүүлж, 30,000 гаруй хүүхдэд англи хэл заагаад байна. 

Бид 3-5 дугаар ангийнхны дунд энэ туршилтыг явуулахдаа зарим судалгааг давхар хийж байгаа. Жишээлбэл, англи хэлний хичээлийг долоо хоногт хэдэн цаг орвол хүүхдэд ачаалал бага байх зэргийг судалж байна.

Ирэх есдүгээр сарын эхээр сурагчдад долоо хоногт хэдэн цаг англи хэл заах хугацаа нь тодорхой болно. Өөрөөр хэлбэл, ирэх хичээлийн жилд бүх сургуульд дээрх хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлнэ. Одоогоор туршилт явагдаж байгаа бөгөөд хүүхдүүдэд ачаалал болохгүйгээр хичээлийг хэдэн цагаар, ямар агуулгаар заах эсэхийг тодорхой болгоно. Аливаа хичээлийг сурахад optimal буюу тохиромжтой цаг гэж байдаг. Тухайн тохиромжтой цагаа тодорхойлно гэсэн үг. 

Бид хувийн сургуулиудын жишигт улсын сургуулиудыг урт хугацаанд хүргэх үе шаттай бодлогуудыг хэрэгжүүлж эхэлж байгаа. Бага насны хүүхдүүд хоёр хэлийг зэрэг сурахад сэтгэлгээ нь хоёр дахин хөгжиж, төсөөлөн бодох чадвар, санах ой тогтоолт сайжирдаг. Тиймээс ч танин мэдэхүй талдаа нэлээд ач холбогдолтой хэмээн үздэг" гэлээ. 

"Мэдээж сурагчдыг 1-2 дугаар ангид байх үед эх хэлээр нь уншуулж, бичүүлж сургах хэрэгтэй"

Үргэлжлүүлэн "Бага насны хүүхдүүд англи хэл сурвал Монгол хэл, сэтгэлгээ байхгүй болно гэж зарим хүн хэлдэг. Одоогоор гадаад хэл сурахад тухайн улс орны үндэстний уламжлалыг орхигдуулсан, сэтгэлгээний өөрчлөлт гарсан гэсэн судалгааг бид үзээгүй байна.

Дэлхийд боловсролоор тэргүүлэгч, үлгэр жишээ авахуйц улс орнуудад гадаад хэлийг бага наснаас нь эхэлж заадаг. Өөрөөр хэлбэл, гадаад хэлний хичээлийг төрөлх хэлтэй нь адилхан ордог. 

Мэдээж сурагчдыг 1-2 дугаар ангид байх үед эх хэлээр нь уншуулж, бичүүлж сургах хэрэгтэй. Улмаар гуравдугаар ангиас нь англи хэлийг заахдаа ачаалал их өгөхгүй. Эхэлж яриаг нь сайжруулаад аажимдаа бичиг рүү шилжүүлдэг. Монгол хэлийг ерөнхийд нь эзэмшээд ярианы хэл сайжрах тухайн процесс дээр гадаад хэлийг бид оруулж ирж байгаа гэсэн үг" хэмээн хэллээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Монгол хүн [64.119.31.5] 2023/3/15
Монголчуудаа битгий өөрсдийгөө орос мэтийн золбин улстай харьцуул, харин хавь илүү. Тэгэж ярих юм бол тэд чинь манай тариачин боол байсан юм.
0 | 0 Хариулах
Монгол хүн [64.119.31.5] 2023/3/15
Орос хэлийг хасмаар байна аа.
1 | 0 Хариулах
Зочин [51.159.153.147] 2023/3/14
Социализмд орос хэлгүй бол будаа болдог байлаа.Одоо ч орос хэлтэй гэж гайхуулдаг тэнэгүүд бас Монголд олон байгаа.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.6] 2023/3/15
Зовж зовж сурсан орос хэлээр ганц ч орос хүнтэй ярих шаардлага гарсангүй.
1 | 0 Хариулах
Монгол [64.119.31.5] 2023/3/15
Ээ халаг. Оронд нь үндэсний бичгээ сураад бусаддаа заагаад явсан бол…
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.69.232] 2023/3/14
Монгол хэлээ төгс төгөлдөр сураагүй хүн аятайхан ч орчуулга хийж чаддаггүй гэдгийг харж чаддаггүй л юм байх даа. Монгол хэлээ сайн сургах нь МУ-ын оршин тогтноход чухал үүрэг гүйцэтгэмээр санагдах юм. Одооны ихэнх зар, реклам, нэр нь нэг бол англиар, нэг бол монголоор алдаатай биччихсэн байдаг. Энх-Амгалан сайдтай яаманд эх оронч хүн байна уу. Хүрэлсүх өндөр дээр гарч суучихаад “эх оронч” гэдэг үгийн утга учрыг уландаа гишгэчэж. Яагаад монгол хэлний талаар юу ч дуугарахгүй дуугай суугаад байгаан.
3 | 2 Хариулах
Зочин [51.159.153.147] 2023/3/14
Кириллээр бичдэг хэл Монгол мөн үү?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.89] 2023/3/15
Хэл нь монгол үсэг нь крилл. Хуучин үсэг чинь Уйгараас орж ирсэн үсэг. Дэлхийн даяараа латин үсэг болон өөрсдийн ханз зэрэг үсэг хэрэглэж байна. Хэл нь үндэснийх. Тэгээд юу нь муудчихаав.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2023/3/15
тэгээд одоо яг яа гээд байгаан хөгжил дэвшлээс хоцорсон хойч үетэй болох гээ юү? 3-р ангиас Англи хэл заах нь маш тохиромжтой. 1-2-р ангид Монгол хэлний суурь мэдлэгийг хангалттай заадаг, цаашид ч 12-р анги төгстөл заана.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Орос хэлийг хасах хэрэгтэй. Нэг ч амьдралд нь хэрэг болдоггүй хэл заах хэрэггүй.
8 | 0 Хариулах
Зочин [202.179.21.247] 2023/3/14
Эхлээд монгол хэлэндээ сайн болоод унших бичиг олон уран зохиолоо уншаад дуусгаад яриа бичгээ сайжрулчихвал ч болохгүй юмгүй. Харамсалтай нь уншихгүй байна. Сургууль өгдөг текст муу байдаг.
1 | 0 Хариулах
stop china of genocide in mongolia, [192.82.78.43] 2023/3/14
zugeer zaaj bolohgui yu?,
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.133] 2023/3/14
Англи хэл сурах хэрэгтэй л байлгүй яахав. Гэхдээ Монгол хэлээ сайн сурахад онцгойлоэ анхаарахгүй бол Монгол хэл устаж буй хэлний нэг болоход ойрхон байгаа
3 | 4 Хариулах
Зочин [202.131.242.154] 2023/3/15
Монгол хэлийг хангалттай сайн зааж байгаа бүтэн 12 жилийн турш. хүүхэд чинь л сурахгүй байна
1 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2023/3/14
Platform гэнээ. 5-6 хүүхдүүдэд нэмэлт цахим цаг хэрэггүй. Улам л дэлгэцэд донтоно
1 | 0 Хариулах
Зочин [202.126.88.67] 2023/3/14
Монгол жижиг, цөөн хүнтэй үндэстэн. 13 нас буюу нэг үеийг төрөлх хэлийг нь зааж монгол хүн болго эхлээд. Монгол хэлээ дөнгөж сурч байгаа хүүхдүүдэд гадаад хэл зааж халь соёл ухамсар суулгахаа боль
5 | 6 Хариулах
Зочин [64.119.17.103] 2023/3/14
Монгол шиг хvн ам багатай ч ихэнхи иргэд нь англиар ярьдаг улс зөндөө бна, жич Финланд, Исланд. Чи ядаж бууз, хуушуур, бантангаа монгол хэл рvv хөрвvvлчих.
0 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 2023/3/15
13 нас хэтэрхий оройтсон нас 3-р ангиас эхлэх нь маш зөв
0 | 0 Хариулах
Буриадууд [51.15.212.225] 2023/3/14
Орос хэл байхад Монгол Англиар яахав.
0 | 6 Хариулах
Монгол хүн [64.119.31.5] 2023/3/15
Орос хэл одоо хэнд ч хэрэггүй. Яахуу чиний төрөлх хэл орос хэл болохоор чамд л хэрэгтэй.
0 | 0 Хариулах
Иргэн [64.119.18.228] 2023/3/14
Англи хэлээр яах гэсэн юм. Одоо Англо-Саксийн үе дуусч байна. Хоёр хөршийнхээ хэлийг түлхүү сур !
1 | 5 Хариулах
Зочин [202.179.24.130] 2023/3/14
Оркоо. Та орк байж болно гэхдээ дурын оркод мэдрэмж бий. Одоо англи хэлэнд наад том том ярьж суудаг архины яриа тань огт хамаагүй. Таны амьдралыг самарчихсан, хүн төрөлхтнийг тамлаад шулаад байгаа гэж боддог англосазсон чинь байхгүй болсон ч хэл нь үлдэнэ. Ойлгож байна уу? Хамгийн өргөн хэрэглээтэй хэлийг сурах шаардлага танаас болон таны орк үр хүүхэд төрөл саднаас бусад эрүүл саруул амьдарч байгаа хүн шиг хүмүүст хэрэгтэй. Нэртэйгээр нь хүүхэд үр удмаа бавуулж дашуулж явсан тэр орос, хятад өвөө нарынх нь хэлийг сургаад амьдраач дээ. Хэн ч танын шүүж тунгаахгүй.
2 | 0 Хариулах
Зочин [112.72.6.138] 2023/3/14
Орос хэлээ хас. Сурах хүсэлтэй хүүхдүүд нь өөрсдөө тэр тусдаа сургуулиудад хамрагдаад сурдаг баймаар бн.
6 | 1 Хариулах
Монгол хүн [64.119.31.5] 2023/3/15
Зөв.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.93.133] 2023/3/14
Англи хэлээр дэлхийн олон оронтой харьцах тул англи хэл нь үр дүнтэй.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.182.186] 2023/3/14
Орос хэлийг хасах хэрэгтэй. Хичээлээс гадуур факультетээр сурч болно. Эсвэл 23, 18, орос 3 гэх мэт тусгай сургалттай сургуулиар сургаж болно. Энгийн сургуульд орос хэл заагаад ямар ч үр дүнгүй, 7 хоногт 2 цаг бол угаасаа 2-ын хооронд цаг үрсэн арга хэмжээ болж байна. Үүний оронд энэ 2 цагаа англи хэл дээрээ нэмэх хэрэгтэй
8 | 1 Хариулах
Зочин [192.82.90.78] 2023/3/14
Баярлалаа Оюунаа дарга а. БСШЯ одоо л зөв ярьж байна.
2 | 3 Хариулах
1459 [66.181.166.134] 2023/3/14
Монгол хэлний тухай хуулийг зөрчихөө болиорой.
1 | 3 Хариулах
Зочин [103.212.116.93] 2023/3/14
Орос хэлийг дунд сургуулийн хөтөлбөрөөс хасах хэрэгтэй.
19 | 1 Хариулах
Зочин [202.55.188.87] 2023/3/14
Орос хэл сургах гэж маш их хөрөнгө хүч, хүүхдүүдийн цаг завыг барж байна. Ач холбогдол багатай болохоор хүүхдүүд сурахыг ч хүсэхгүй байна. Орос хэлийг хасаад япон, солонгос хэлнээс аль дуртайг нь сонгож ордог болгомоор байна. Ядаж амьдралд нь хэрэгтэй юм даа.
15 | 1 Хариулах
Зочин [66.181.191.89] 2023/3/15
2 хөршийнхөө хэлийг сурч байж амьдарна, бас бизнес хийнэ.
0 | 3 Хариулах
Иргэн [64.119.20.78] 2023/3/14
Оюунаа даргадаа амжилт хүсье. Ажлаа сайн мэддэг, зарчимч эмэгтэй байна лээ
5 | 0 Хариулах